Зөвхөн эмэгтэйчүүд үйлчлүүлдэг такси
2019 оны 3 сарын 04
Чеченьд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан эмэгтэй жолоочтой такси үйлчилгээнд гарах гэж байна. Энэ талаар Чеченьд үйл ажиллагаа явуулдаг шейх Зайедын нэрэмжит Арабын хөрөнгө оруулалтын сангаас мэдээллээ.
Хөрөнгө оруулалтын сангийн зээлийн хорооноос энэ төслийг дэмжсэн байна. Такси үйлчилгээний алба “Мехкари” хэмээх нэртэй. Үүнийг хөрвүүлбэл “Охид” гэсэн утгатай юм байна.
Ийм үйлчилгээ бий болсноор Чеченьд шашин, уламжлалыг сахиж мөрдөхөд таатай нөхцөл бүрдэж байгаа юм. Учир нь Чеченьд шашны хуулийн дагуу эмэгтэйчүүдийг өөрт хамааралгүй эрэгтэй хүнтэй нэг машинд зорчихыг хориглодог байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
600798
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс