“Boeing” компани Вьетнамын агаарын тээврийн 2 компанитай 15.7 тэрбум ам.долларын хэлцэл хийв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вьетнамын Ерөнхийлөгчтэй уулзах үеэр “Boeing” компани Вьетнамын агаарын тээврийн хоёр компанитай 15.7 тэрбум ам.долларын хэлэлцээр байгууллаа.
Вьетнамын “Bamboo” компани “Boeing 787-9 Dreamliner” загварын онгоц 10, “Vietjet” компани “Boeing 737 Max” онгоц 100-г худалдаж авах захиалгаа баталгаажуулж, гарын үсэг зурсан байна. Түүнчлэн Ким Чен Унтай удахгүй уулзаж оройн зоог барих Дональд Трамп "Энэ уулзалт амжилттай болох магадлалтай" гэсэн нааштай хүлээлттэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Ким Чен Ун томоохон алхам хийвэл БНАСАУ-ын эдийн засаг хүчирхэгжих боломжтой” гэж онцолжээ. Мөн "Дональд Трамп, Ким Чен Ун нар Солонгосын хойгт энх тайван тогтоох олон талт хэлэлцээр байгуулах санаачилга гаргана" гэж БНСУ-ын “Munhwa Ilbo” сонин мэдээлсэн байна.
Энэ хэлэлцээрт АНУ, БНАСАУ-аас гадна БНСУ, БНХАУ, Япон, ОХУ зэрэг зургаан улсыг нэгтгэхийг зорино гэж үзэж байгаа ажээ. Дональд Трамп, Ким Чен Уны уулзалтын талаарх нарийн мэдээлэл тодорхойгүй хэвээр байгаа нь анхаарал татаж байна. Дональд Трампын анх хоёрдугаар сарын эхээр зарласан энэхүү уулзалтын талаар зарласан бөгөөд түүнээс хойш бэлтгэл ажил хэдэн долоо хоног үргэлжилсэн юм. Уулзалтаас том үр дүн хүлээхгүй байгаагаа Цагаан ордон илэрхийлээд байна. Учир нь цөмийн зэвсгээс татгалзах гэдэг нь яг ямар утга илэрхийлэх болон хэлэлцээний эцсийн зорилгын талаар талууд зөвшилцөлд хүрээгүй байгаа юм. Ханойд болох уулзалтаар ч гэсэн энэ чиглэлд саналаа нэгтгэх магадлал бага гэж Цагаан ордон үзэж байгаа юм байна.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун мягмар гарагийн өглөө Ханойд очихоос өмнө Вьетнамын Гадаад хэргийн яам "Цагаан ордны медиа төв Ким Чен Уны байрлаж байгаа “Melia” зочид буудлаас өөр байрлал руу шилжих шаардлагатай" гэж мэдэгджээ. Улмаар хэвлэл мэдээллийн байгууллагууд шилжиж байрлахаас өөр аргагүй болжээ. Энэ талаар Цагаан ордон тайлбар өгөөгүй байна. Талуудын уулзалт амжилттай болно гэдэгт итгэж байгаа БНХАУ илэрхийлжээ.
Эх сурвалж: Bloombergtv.mn
|