Жастин Бибер: Хейли миний амьдралыг өөрчилсөн

2019 оны 2 сарын 26

Жастин Бибер (Justin Beiber), Хейли Бибер (Hailey Beiber) нар Vogue сэтгүүлийн ирэх гуравдугаар сарын дугаарыг чимжээ. Тэд Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа гэрлэлт болон гэрлэлтийн дараах амьдрал, тулгарч байгаа асуудлуудаа хэрхэн даван туулж байгаа талаар дурдсан байна.

Хос хоёр өнгөрсөн оны есдүгээр сард гэрлэлтээ батлуулсан бөгөөд Хейлигийн хувьд гэрлэлт гэдэг маш хэцүү санагдсан гэнэ.

2009 онд Хейли Жастинтай анх танилцаж, түүний хувьд Жастин хамгийн дотнын эрэгтэй найз нь болсон аж.  Харин гурван жилийн өмнөөс эхлэн тэд найзуудаас хайр сэтгэлийн холбоог илүүд үзжээ.

Жастин Бибер: Би 13 настайгаасаа л амжилтад хүрсэн. 16 настайдаа биеэ тоож, өөрийгөө бүхнээс илүү мэтээр боддог байж. Өдий хүртэл амьдрахдаа зөвхөн өөрийгөө л бодож, өөрийнхөө сайн сайхны төлөө явдаг байсан. Хейли бол надад хэрэгтэй байсан тэр хүн.

Жастин: Бид бие биенээ алдахыг хүсдэггүй. Тийм болохоор хоёр биенээ гомдоох үг, үйлдлээс аль болох татгалздаг.

Хейли:  Би Жастинд маш их хайртай.

Жастин: Өнгөрсөн зургадугаар сард Хейлиг хараад, би түүнд маш их хайртай, бас маш их санаж байснаа ойлгосон. Хейли миний амьдралд хамгийн их эерэг нөлөө үзүүлж, намайг өөрчилсөн хүн гэдгийг тэр үед л ухаарсан. Миний хайж байсан хүн бол Хейли.

Залуу хос Канадад худалдаж авсан байшиндаа ихэнх цагийг өнгөрөөдөг бөгөөд Хейли “Хэдий ажил чухал ч гэр бүлийн уур амьсгал илүү чухал” гэжээ.  Тэд хамтдаа гал тогооны өрөөндөө бүжиглэж, дуулж, кино үзэж, хөгжөөнт тоглоом тоглодог гэнэ. Хейли мөн “Бид гэрлэсэн ч, бидний өсвөр нас үргэлжилж байгаа” гэсэн юм.

Хейли: “Гэрлэлт гэдэг бодсоноос өөр зүйл байсан. Өглөө бүр сэрээд “Чи минь ямар үзэсгэлэнтэй юм бэ?” гэдэг үг сонсохдоо гол нь биш. Харин үүнээс ч илүү гайхамшигтай нь хоёр хүний хамтдаа босгож буй АМЬДРАЛ. Бид хэтэрхий залуу байна. Нэг талаар үнэхээр аймшигтай мэдрэмж. Гэсэн ч бид хамтдаа өсөж, хамтдаа өөрчлөгдөхөөр хичээж байгаа. Жастин миний хамгийн дотнын хүн. Би түүнийг хэзээ ч гомдоохыг хүсэхгүй байна.”

 

Эх сурвалж: YOLO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
7
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
2
angry an post
600604
14 эможи

keyboard_arrow_up