Louis Vuitton уруулын будгийн ЦҮНХ гаргалаа
2019 оны 2 сарын 14
Дэлхийн хаана ч танигддаг алдарт брэнд хэдхэн хоногийн өмнө уруулын будагт зориулагдсан тусгай гэр гаргасан байна.
Шинэ загвар хоёр төрлийн хувилбараар худалдаанд гарах бөгөөд та сонгодог бор өнгийн алтан гинжтэй цүнх эсвэл цайвар бор өнгийн мөнгөн гинжтэй цүнхнээс сонголтоо хийх боломжтой. Энэхүү бичил цүнхэнд хоёр уруулын будаг багтах ба гинж нь хангалттай урт тул хүзүүний зүүлт эсвэл мөрөө давуулан цүнх байдлаар үүрч болно. Мөн мэдээж хэрэг та цүнхэндээ уруулын будгаас гадна мөнгө, гаа, бохь зэрэг өдөр тутмын өөрт хэрэгтэй эд зүйлсийг хийж болох юм.
Уг цүнхийг энэ сарын 22-ноос эхлэн $1,390 үнээр Louis Vuitton брэндийн албан ёсны вебсайт дээр худалдаалагдана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
600243
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс