Valentino “Birkenstock“ сандаалийн тансаг зэрэглэлийн хувилбарыг танилцууллаа

2019 оны 1 сарын 19

Италийн Valentino загварын ордон хөлд эвтэйхэн гутлаараа алдаршсан Birkenstock брэндтэй хамтран хоёр шинэ загвар гаргалаа. Хоёр хоногийн өмнө Парисын эрэгтэй загварын долоо хоногийн үеэр танилцуулсан шинэ загварууд нь Birkenstock-ийн хамгийн алдартай Arizona сандаалийн тансаг зэрэглэлийн хувилбар болж байгаа юм.

Birkenstock сандаалийн тансаг зэрэглэлийн хувилбарыг Valentino танилцууллаа (фото 1)

Valentino-гийн бүтээлч захирал Пьерпаоло Пиччоли уг загваруудыг урласан бөгөөд ингэхдээ тэрээр цагаан өнгийн VLTN лого бүхий хар хувилбар, мөн тод улаан өнгийн арьсан материалтай хувилбарыг танилцуулжээ. Загварын шоуны үеэр дизайнер энэхүү гутлыг оймстой хослуулан тайзнаа гаргасан нь зөвхөн зун гэлтгүй, хүйтэн улирлуудад ч өмсөх боломжтойг илтгэж байлаа.

Birkenstock сандаалийн тансаг зэрэглэлийн хувилбарыг Valentino танилцууллаа (фото 2)

Birkenstock сандаалийн тансаг зэрэглэлийн хувилбарыг Valentino танилцууллаа (фото 3)

"Birkenstock-той хамтрах болсон гол шалтгаан нь уг брэндийн дахин давтагдашгүй шинж чанар. Чи юу өмсдөг ч байсан, хэн ч байсан, хэдэн настай, ямар хүйстэй, ямар стильтэй байсан ч хамаагүй Birkenstock бол өөрийн гэсэн жижиг ертөнцийг бий болгож чадсан дахин давтагдашгүй зүйл юм" хэмээн Пьерпаоло Пиччоли хамтын ажиллагааны тухай хэлжээ.

Эргэн сануулахад Birkenstock-ийн сандаал нь ойролцоогоор долоон жилийн өмнө дизайнер Фиби Файлогийн ачаар алдрынхаа оргилд хүрч тэр цагаас хойш эрчээ алдалгүй одоо ч хамгийн хөлд эвтэйхэн загварлаг сандаал гэх тодотголтой байдаг билээ.

Унисекс загварын шинэ сандаал тун удахгүй Valentino брэндийн албан ёсны вебсайт болон салбар дэлгүүрүүдээр £310 (улаан) ба £340 (хар) үнэтэйгээр худалдаалагдана.

Эх сурвалж: BURO247.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599433
1 эможи

zochin
2019-01-19 19:15
за за одоо ингээд гэрийн углааштай шахуу гадуур явах нь ээ
keyboard_arrow_up