Тэжээж байсан матрандаа идүүлсэн эмгэнэлт хэрэг гарчээ

2019 оны 1 сарын 17

krokodil зурган илэрцүүд

Индонезийн Сулавеси арал дээр аварга том матар тэжээж байсан судлаач уг араатандаа идүүлсэн хэрэг саяхан гарсныг өчигдөр тус улсын албаны хүмүүс мэдээлжээ. 4.4 метр урт биетэй матрыг тэжээж байсан лабораторийн захирал 44 настай Дизи Туво өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт араатны хоол болсон байна.

Талийгаач эмэгтэйг матарны торонд унасан гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ. Мэрри нэртэй матарны ходоодонд захирал эмэгтэйн нэг гар, гэдэс доторын ихэнх хэсэг байгаа гэж мөрдөгчид тогтоосон байна. Даваа гарагт олон арван хүн гурван цаг ажилласны эцэст араатныг унтуулж, торноос нь гаргажээ. Уг ажиллагаанд байгаль хамгаалагчид, цэрэг, цагдаагийн хүч оролцсон байна. Хууль бусаар тэжээж байсан матрыг одоо байгалийн тусгай хамгаалалттай газарт шилжүүлэх гэнэ.

Индонезийн арлуудад хэд хэдэн төрлийн матар амьдардаг бөгөөд хүмүүст халдах тохиолдол байнга гардаг байна. Жишээ нь 2016 оны дөрөвдүгээр сард Оросын жуулчин Ража Ампат арлуудын орчимд матарт бариулж байжээ.

Эх сурвалж: AFP
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
599377
1 эможи

bat
2019-01-18 11:46
iim baliar sugiig tejeej yadag bnaa.zavaan ymiig sudlah shaardlaga yu bsin.hun idsen sugiig shuud ustgald oruulahgui baigalid taviad bhda yhwde hmm
keyboard_arrow_up