Жүжигчин Кейт Хадсон охиноо хөхүүлж буй зургаа хуваалцав
Холливүүдийн үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Кейт Хадсон охиноо хөхүүлж буй зургаа хуваалцжээ. Энэ жил 39 нас хүрч буй 3 хүүхдийн ээж Кэйт хүүхдийг хөхөөр хооллоход уриалж буй цөөн оддын нэг билээ. Жүжигчин бүсгүй “Та ажиллах хэрэгтэй шиг хүүхэд тань ч хооллох (хөхөө хөхөх) эрхтэй” хэмээн бичиж бяцхан охиноо хөхүүлж буй зургаа нийтэлжээ.
Биеийнхээ галбирыг алдах, хөхнийх нь хэмжээ өөрчлөгдөхөөс сэргийлж кино жүжигчин, загвар өмсөгч бүсгүйчүүд хүүхдүүдээ хөхөөр биш хөхний сүү орлуулагч, нэмэлт тэжээлээр хооллох нь элбэг болсон. Энэ мэтчилэн бусдад үлгэр дуурайлал үзүүлдэг бүсгүйчүүд хөхөөр хооллохын эсрэг бодолтой байдаг нь бусад энгийн эмэгтэйчүүдэд нөлөөлдөг. Харин Кейт Хадсоны уг зураг нь хүүхдийг хөхөөр хооллох эрхтэй гэдгийг тунхаглаад зогсохгүй хөхний сүүний ач холбогдлыг эргэн санахад маш тустай зүйл боллоо гэж хүүхдийн эрхийн төлөө тэмцэгчид болон хүүхдээ хөхөөр хооллохыг уриалагчид талархан хүлээн авч байна.