Хөвсгөр үстэй, нэг настай Япон охин “Pantene” шампуний нүүр царай болжээ

2019 оны 1 сарын 12

Дөрвөн сартайдаа инстаграм хуудсанд од болсон нэг настай Япон охин саяхнаас “Pantene” шампуний нүүр царай болжээ. Чанко 2017 оны арванхоёрдугаар сард төрсөн бөгөөд одоо инстаграм /babychanco/ хуудсан дээрээ 329,000 гаруй дагагчтай юм.

Японы “Pantene” компани өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд “Үсний үлгэр” нэртэй бичлэгийг цацжээ.  Уг бичлэгт Чанко үснийхээ талаар юу гэж боддог тухай өгүүлсэн байна.

Бичлэгийн эхний хэсэгт бяцхан охин “Намайг эхийн хэвлийд байхад миний үс ихээр ургаж эхэлсэн. Миний ээж үсэнд минь шууд л дурласан. Тэр үргэлж намайг ямар хөөрхөн тухай хэлж өгдөг” хэмээн өгүүлэгчээр дамжуулан хэлжээ.

Харин түүх гунигтай болж эхэлнэ. Учир нь охин бусдаас өөр харагддаг тул тааламжгүй сэтгэгдлүүд ирнэ. Энэхүү бичлэгээр таныг онцгой болгодог зүйлийг хүлээн зөвшөөрч, хайрлах хэрэгтэй тухай өгүүлсэн байна.

Мөн Японы “Pantene” компани энэ оны нэгдүгээр сарын 7-ны өдөр бяцхан модель Чанко болон телевизийн нэвтрүүлэгч Сато Кондо нарын албан ёсны зар сурталчилгааны зургийг олон нийтэд дэлгэжээ.

Чанкогийн ээж охиныхоо үсийг тайрах бодолгүй байгаа тухай "People" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Харин үүний оронд хөвсгөр үсийг нь самнаж, түүнийг байгаагаар нь амьдрах эрх чөлөө олгохыг хүсэж байна гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
65
haha an post
wow an post
3
yay an post
26
sad an post
ouch an post
5
confuse an post
angry an post
599143
115 эможи

zochin
2019-01-13 16:43
harin tiimee huurhun yumaa
Navchaa
2019-01-12 00:55
Hoorhn yum beeee
keyboard_arrow_up