AQUAMAN-ы өвөрмөц стиль
Яг Монголчуудыг байлдан дагуулж буй кино бол яахын аргагүй Aquaman. Киноны жүжигчдийн багт Эмбер Хэрд ба Николь Кидман зэрэг үзэсгэлэнт бүсгүйчүүд багтсан хэдий ч хүн бүрийн анхаарал гол дүр Жейсон Момоа дээр төвлөрөөд байна. Харин тэрээр хувцаслалтын тал дээр хайхрамжгүй, тоомжиргүй ханддаг бөгөөд заримдаа бүр гэрээсээ толинд харалгүй гараад ирсэн мэт харагддаг. Бүр заримдаа гуталгүй явж байх нь ч бий. Арьсан материалтай өндөр шляп малгай, урагдсан даавуун өмд, хуучирсан мэт хийцтэй болхи гуталнууд гээд түүний хувцасны сонголтууд тун хачирхалтай ч үнэндээ тэрээр Жеан Янг гэх стилисттэй хамтран ажилладаг төдийгүй Rick Owens, Valentino, Tom Ford зэрэг брэндүүдээс хувцасладаг юм. Харин танд Жейсон Момоагийн стиль ямар санагдаж байна вэ?