Сиднейн орон сууцны үнэ 1980-аад оны уналтыг давтлаа

2019 оны 1 сарын 05

Австралид зээлийн нөхцөл чангарч буйг дагаад Сидней хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт шинэ онд гүнзгийрч, 1980-аад оноос хойш хамгийн их хэмжээгээр доошилжээ.

Тухайлбал, дундаж байшин 2017 оны дээд түвшнээс 11.1 хувиар хямдарсныг CoreLogic фирм мэдээлэв. Үндэсний хэмжээнд орон байрны үнэ 2018 онд 4.8 хувь буурсан явдал санхүүгийн хямралаас хойших хамгийн муу үзүүлэлт юм. Ийм үед бэлэн мөнгөтэй худалдан авагчид идэвхжих боломж бий.

Тус фирмийн судалгааны захирал Тим Лоулесс “2019 онд байрны зах зээл сайжрахад гол саад тотгор нь зээлийн хаалт байх төлөвтэй. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хэрэглэгчийн итгэл суларсан явдал байрны эрэлтийг цаашид унагах байх” хэмээн дүгнэв. Сидней таван жилийн турш үл хөдлөх хөрөнгийн өсөлтийн төв байсан учир одоо ч үнэ 2012 оныхоос 60 хувиар дээгүүр байгаа.

Энэ нь одоогийн байр эзэмшигчид уналтыг мэдрээгүй бөгөөд моргейжийн 80 хувийг атгадаг томоохон банкууд алдагдал амстал нэлээд зай бий гэсэн үг. Гэвч Австралийн хамгийн олон хүн амтай хотод үл хөдлөх хөрөнгийн үнэ дахин 10 хувь унана гэсэн шинжээчдийн таамаг бодлого боловсруулагчдыг тэвдүүллээ. Төв банк удаан үргэлжилсэн уналт хэрэглээг доош татна хэмээн болгоомжилсон тул банкуудад хандаж, зээлээ багасгавал уналтыг түргэсгэнэ хэмээн анхааруулжээ.

Австралийн журам боловсруулагчид өнгөрсөн сард хүүтэй моргейжийн хязгаарлалтыг цуцалснаар уналтад нөлөөлсөн нэг хүчин зүйлийг арилгасан байна. Улстөрчид үнийн уналтад нэг их сандрахгүй байгаа. Тавдугаар сард болох сонгуулийн өмнө сөрөг Лейбор нам ялалт байгуулбал уг салбарт хөрөнгө оруулагчдад ногдох татварыг танана хэмээн амласан. Ийм нөхцөлд эрх баригчдын итгэлтэй байдал удаан үргэлжлэхгүй байх гэж ноён Лоулесс тэмдэглэжээ.

Эх сурвалж: gogo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598906
0 эможи

keyboard_arrow_up