Шинэ жилийн баярыг дэлхийн улсууд хэрхэн тэмдэглэдэг вэ

2018 оны 12 сарын 31

disneyland GIF

Холбоотой Зураг

Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй өнгөрөөдөг байжээ. Вавилончуудын шинэ оны баяр хаврын анхны өдөр буюу урин цагийн анхны шинэ сар гарсан өдөр тохиолддог байв. Мөн Эртний Ромын цаг тооны бичигт жилийг 10 сард хуваан гуравдугаар сарын нэгнийг шинэ жилийн эхний өдөр гэж тооцдог байв. Харин МЭӨ 713 оноос цаг тооны хуанлид нэг, хоёрдугаар сар нэмэгдсэн. Үүнээс 600 жилийн дараа шинэ оныг өнөөгийн тооллоор тоолж, тэмдэглэх болсон байна. Мөн шинэ жилийн баярын салшгүй нэгэн “баатар” бол өвлийн өвгөн. Монголчуудын хэлдгээр өвлийн өвгөн аав буюу Санта Клаусын домог дөрөвдүгээр зуунд Туркын Лусиа мужид төрсөн Николас Бизанти Анатоли хэмээх хүүгээс үүсэлтэй аж. Тэрээр шинэ жилийн үдэш тосгоныхоо ядуу хүмүүст бэлэг барьж цонхных нь завсар мөнгө хийж үлдээдэг байжээ. Харин шинэ жилийн гацуурыг эртний Скандиновын орнууд болон Германаас үүсэлтэй гэж үздэг. Учир нь эртний Германчууд мөнх ногоон гацуурыг хамгийн чухал бэлэг тэмдгээ болгодог байжээ.

Улс орнуудын хувьд өөр өөрийн уламжлал, онцлогыг харуулан шинэ жилийн баярыг янз бүрээр тэмдэглэдэг.

 Итали: Цонхоороо хуучин индүү сандлаа хаяж, шинэ оноо шинэ бүхнийг билэгдэн угтдаг

Италид шинэ жил нэгдүгээр сарын 6-ны өдөр эхэлдэг. Италичуудын дунд энэ шөнө сайхан сэтгэлт Бефана гэх шидэт дохиуртай дагина нисэн ирж, хүүхдүүд унтаж байгаа өрөөнд алтан түлхүүрээр нээн орж, ханын зууханд өлгөөтэй хүүхдийн оймсыг бэлгээр дүүргэдэг гэх домог бий. Харин тэр жилдээ муу сурч үймүүлсэн хүүхдэд Бефана чимх үнс, нүүрс үлдээдэг гэнэ. Италийн өвлийн өвгөн аавыг Баббо Натале гэдэг. Италид шинэ жилийг хуучин бүхнээс ангижирснаас эхэлдэг гэж ярьцгаадаг. Тиймээс шинэ жилийн шөнө цонхоороо хуучин бүхнээ хаядаг уламжлалтай гэнэ. Италичуудад энэ ёс заншил тун их таалагддаг тул тэд үүнийгээ маш бахдалтайгаар хийдэг гэнэ. Харин баярын ширээгээ самар, усан үзэм зэрэг эрүүл энх, урт удаан амьдралыг билэгддэг идээ ундаагаар бялхуулдаг ажээ. Түүнчлэн италичуудад шинэ жилээр хамгийн түрүүнд хэнтэй уулзах вэ гэдэг нь тун чухал. Хэрэв язгууртан юм уу санваартан хүнтэй тааралдвал тэдний хувьд маш таагүй зүйл гэнэ.

Швед: Шинэ жилээр бүх гэрэл асаалттай байдаг

Шведэд шинэ жилийн өмнө хүүхдүүд гэрлийн хатан хаан Лючияг авдаг.  Түүнийг цагаан даашинзаар гоёж толгойд нь асч буй лаатай цагаан титэм зүүдэг. Лючия хүүхдүүдэд бэлэг авчирдаг гэж зөгнөдөг бол гэрийн тэжээвэр амьтдад амттан өгдөг гэх домог бий. Баярын шөнө айлууд гэрлээ унтраадаггүй бөгөөд гудамжнууд тод гэрэлтэй байдаг аж.

Англи: Бүтэн жил хамт байхыг билэгдэж хосууд үнсэлцдэг

Англид шинэ жилийн үдэш гудамжинд худалдаачид тоглоом, шүгэл, баг, бөмбөлөг зардаг. Шинэ жилээр мэндчилгээний хуудас солилцдог уламжлал Англид анх тогтжээ. Анхны шинэ жилийн мэндчилгээний хуудсыг Лондон хотноо 1846 онд бичиж байсан байна. Унтахынхаа өмнө хүүхдүүд ширээн дээрээ Санта Клауст авчирсан бэлгээ хийх таваг бэлтгэж өгдөг байна. Харин гутландаа Санта Клаусын илжигийг хооллох өвс хийж үлдээдэг аж. Шинэ жил ирэхэд хонх дуугарна. Харин энэ үед хосууд ирэх жилдээ салахгүйн тулд модны мөчрийн доор үнсэлцэх ёстой аж. Англи айл гоёлын ширээн дээрээ шарсан төмстэй цацагт хяруул, брюссель байцаа, амттан жимс тавьдаг уламжлалтай. Цагийн зүү 00.00 дээр цохиход хүмүүс хуучин оноо үдэж хойд хаалгаа нээгээд сүүлийн цохилтоор өмнөх хаалгаа нээж шинэ оноо оруулдаг уламжлалтай.

Ирланд: Гэр бүлийн гишүүн бүрт бялуу

Ирландад зул сарын баяр зүгээр ч нэг зугаацал биш шашны баяр юм. Ирландчууд Иосиф, Мария хоёрт тусалж гэрэл гаргахаар цонхныхоо дэргэд лаа асаадаг уламжлалтай. Ирланд эмэгтэйчүүд гэр бүлийнхээ гишүүн бүрт бялуу барьдаг.

Ирланд шинэ жилийн баяр зурган илэрцүүд

Вьетнам: Тоор модны мөчир шинэ жилийн бэлэг болдог

Тоор модны мөчир бол шинэ жилийн бэлэг тэмдэг бөгөөд айл бүрт тавьдаг уламжлалтай. Хүүхдүүд шөнө дунд болохыг тэсэн ядан хүлээнэ. Вьетнамд шинэ жилийг манайхтай адил сарны тооллоор тэмдэглэдэг.  Баярын ширээнд цэцгийн баглаа тавьдаг бөгөөд шинэ жилийн шөнө тоорын мөчир бэлэглэдэг. Бүрэнхий болохоор тэд цэцэрлэг, гудамжинд гал асааж гэр бүлүүд олноороо нэг дор цуглардаг байна. Энэ шөнө бүх уйтгар гуниг маргааныг мартдаг. Тэд айл гэрт болгонд нэг бурхан амьдардаг гэж үздэг бөгөөд шинэ жил болоход тэдгээр бурхад тэнгэр өөд нисч гэр бүлийн гишүүдийн талаар ярьдаг гэнэ. Шинэ жилээр айлд хамгийн түрүүнд орж ирсэн хүнийг ирэх онд амжилт авчрах үгүйг тодорхойлдог гэж үздэг байна.

Энэтхэг: Шинэ оныг өглөө угтдаг

Энэтхэгт шинэ жилийг шөнө дунд биш нар мандахад угтдаг. Хувцсаа ягаан, улаан, цагаан өнгийн цэцгээр, хаалга цонхоо гэрлээр чимж, эелдэг зантай байхыг хүн бүр эрхэмлэнэ. Уурлаж маргасан хүн жилийн турш өөдлөхгүй гэж үздэг. Тийм учраас босгоныхоо өмнө зочломтгой эзний тэмдэг болгож өнгөт зураг тавьдаг байна. Он солигдох шөнө, хүүхдүүдэд өгөх бэлгээ тусгай тавиур дээр бэлтгэнэ. Шинэ оны өглөө хүүхдүүдэд нүдээ анин очиж тавиур дээрээс бэлгээ авдаг заншилтай. Шинийн нэгний өглөө энэтхэгчүүд аз жаргалын бурхан Лашмид мөргөдөг.

Хятад: Галын наадам

Хятадад шинэ жилийн эхний өдрийг галын наадам, алиа салбадай болон дэнлүү, тэслэх цаасан пуужингүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Галын наадмаараа айл бүр муу ёрын сүнсийг хөөн зайлуулж, аз жаргал, баяр баясгаланг гэртээ урин залдаг гэж үздэг. Хятадад шинэ жилийг “Синьянь жил” хэмээн нэрийддэг байжээ. Харин 1911 оны Синьханы хувьсгалын дараа Европ дахины шинэ жилийн баяраас ялгаруулахын тулд шинэ хуанли зохиож, хаврын баяр буюу “Чуньцзе” хэмээн нэрийдэх болжээ.

Эх сурвалж: bataar.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598740
0 эможи

keyboard_arrow_up