Хятад Америкаас байгалийн хий дахин импортлож эхэлжээ
Хүйтний улирал ирсэнтэй холбоотойгоор Хятад улс өмнөх сард Америкаас хоёр танкер хөлгөөр шингэрүүлсэн байгалийн хий худалдан авч сарын турш зогсоогоод байсан байгалийн хийн импортоо дахин эхлүүлсэн байна.
Америк дахь шингэрүүлсэн байгалийн хийн гурван станц өнгөрсөн ням гарагт түүхэндээ хамгийн их хэмжээний буюу 5.1 тэрбум куб метр хийг улсынхаа нутаг дэвсгэр дэх ордуудаас хүлээн авчээ. Хүйтний улирлаас болж Хятад дахь байгалийн хийн эрэлт эрс өсөх үед буюу 2019 оны нэгдүгээр улиралд АНУ шингэрүүлсэн байгалийн хийн хоёр станцыг шинээр нэмж байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
Хэдийгээр экспортын татвар ихтэй ч Америкаас байгалийн хий худалдан авах нь Хятадад бусад эх үүсвэрүүдтэй харьцуулвал илүү хэмнэлттэй тусч байгаа юм. Гэвч Хятадын компаниуд урт хугацааны импортын гэрээ байгуулахаас цааргалж түр хугацааны хэрэглээгээ хангахыг илүүд үзэж байгаа ажээ. Учир нь Хятад, Америк хоорондын худалдааны дайн эцэслэн шийдэгдээгүй байгаагийн зэрэгцээ удаан хугацааны гэрээ байгуулснаар ирээдүйн төсөл хөтөлбөрүүдийн биелэлтэнд саад тотгор учрах магадлалтай юм.
Дэлхийн хоёр дах том зах зээлтэй улсын хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сард түүхэн дээд үзүүлэлт буюу 5.99 сая тонн шингэрүүлсэн байгалийн хий импортолжээ. Харин Америкаас импортлосон газрын тосны хэмжээ 138,892 литр буюу 6.3 тэрбум куб метр байсныг Хятадын гаалийн ерөнхий газраас мэдээлсэн байна.
Эх сурвалж: caak.mn
|