“TOKIO HOTEL“ хамтлагийн Том Каулитц, Хайди Клум нар сүй тавьжээ
10 жил, оюутан ахуй үедээ Германы алдарт Токио Хотел гэх гайхалтай хамтлагийг сонсож байсан хүн болгон ихэр ах дүүс болох Билл, Том Каулитц хоёрыг танина. Тэд өдгөө 29 настай бөгөөд ийнхүү Том Каулитц 45 настай Хайди Клумтай өнөөдөр сүй тавьжээ. Тэд бараг жил гаруй хугацаанд үерхээд байсан юм.
Хайди Клум өөрийн инстаграм дээр уг зургийг "Би тийм гэж хэлсэн " гэх тайлбартайгаар оруулжээ.
Тэд 16 насны зөрүүтэй. Мөн Хайди Клум өмнө нь 3 жил гаруй хугацаанд Вито Шнабелтэй үерхэж байлаа. Мөн тэрбээр хоёр удаа гэрлэж байсан юм. Анх 2018 оны гуравдугаар сард "America's Got Talent" шоуны үеэр тэднийг үерхэж байна гэсэн шум явж эхэлсэн бөгөөд түүнээс ч өмнө тэд нэг нэгэнтэйгээ дотно харилцаатай болсон байсан хэмээн гадаадын хэвлэл мэдээллүүд бичжээ.
Эх сурвалж: www.ub.life
|