Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
1503-Францын зөнч Нострадамус,
1895-Их Британийн эзэн хаан VI Георг,
1924-Энэтхэгийн жүжигчин Раж Капур нар мэндлэв.
1542-Мария Стюартыг Шотландын хатан хаанаар өргөмжлөв.
1799-АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон таалал төгсчээ.
1841-Алабама АНУ-ын муж улс болов.
1844-Дагестаны Махачкала хотын суурийг тавьжээ.
1893-Москвагийн улсын их дэлгүүрийн нээлт болжээ.
1901-Лондонд ширээний теннисийн аварга шалгаруулах тэмцээн болов.
1911-Роберт Скоттоор удирдуулсан Английн экспедиц Өмнөд туйлд хүрчээ.
1913-Крит арал Грекийн захиргаанд шилжив.
1916-Дани улс Карибын тэнгис дэх эзэмшил нутгаа АНУ-д худалджээ.
1937-Японы цэргүүд Бээжин хотыг эзлэв.
1949-Иерусалим хотыг Израилийн нийслэлээр тунхаглав.
1954-Аргентин улсад гэр бүл салалтыг хуулиар зөвшөөрчээ.
1975-Камбож улсын нэрийг Кампучи болгон өөрчилсөн байна.
Эх сурвалж: info.mn
|