Японд ажилтнуудаа унтахад нь урамшуулал олгодог боллоо

2018 оны 11 сарын 22

Уламжлалын дагуу Японы сурагчид элсэлтийн шалгалтад орохын өмнө “Дөрвөн цаг унтвал давна, таван цаг унтвал унана” гэсэн зарчмаар амьдардаг. Өөрөөр хэлбэл, залууст амьдралд орох үед нь нийгмээс нойр бол сэрүүн байхаас дор үнэ цэнэтэй бөгөөд илүү үнэ цэнэтэй зүйлийн төлөө золиосолж болох зүйл гэсэн мессеж өгдөг.

“Нойрны алдагдал” гэсэн хэллэг үндэсний уриа болсон авч энэ нь бизнесийн өртгөөс давсан хатуу ширүүн зүйл гэдгийг менежерүүд ойлгодог эсэх нь эргэлзээтэй.

Гэвч дээд ангиллын хурим зохион байгуулдаг Crazy хэмээх Токиогийн жижиг компани гэнэтийн алхам хийж, ажилтнууддаа нойр авахад нь урамшуулал олгохоор шийдвэрлэжээ. Шөнө бүр илүү цагаар унтвал мөнгөөр урамшуулах ба ажилтнууд аажмаар ахиулсаар өдөрт хамгийн багадаа нь зургаан цаг унтдаг болж чадвал жилдээ 64000 иений нэмэлт цалин авах юм.

Энэхүү шинэлэг туршилт бүтээмжийг дээшлүүлэх зорилготой.

Компанийн захирал Казухико Морияама үүнийг улс орон даяар үлгэр жишээ загвар боллоо гэдэгт итгэлтэй байна.

Тэрбээр ширээгээ хуруугаар тогшингоо ажилтнуудын унтах эрхийг байнга зөрчөөд байвал Япон улс суларна хэмээн ярив. Мориямагийн ажилладаг салбар харьцангуй зөөлөн дэг журамтайг тооцож үзвэл түүний эл байр суурь нэлээд хатуу сонсогдов.

Түүний хэлснээр бизнесийн шинж чанар зохисгүй байгаа гэнэ. Ноён Морияама “Бид янз бүрийн компаниуд яаж сайжрах ёстойг харуулмаар байна. Бид бүтээлч салбарт ажиллаж, бизнесийн шинэ стандарт бүтээж байгаа” хэмээв.

Шинэ технологи хямд өртгөөр бий болж буй нь Crazy-д унтах урамшуулал олгож, эрүүл мэндийг дэмжих инновацыг хэрэгжүүлэх боломж олгожээ. Менежер ажилтных нь нүдэн дор ядарснаас болж хөх судал үүссэнийг харсан бол ухаалаг утсыг нь шууд унтраах ёстой.

Ажилтан зөвшөөрвөл унтах зуршлыг нь гудсан дор суулгасан мэдрэгчийн тусламжтай хянаж болно. Ийм шинэчлэл хийж байгаа компани ганц Crazy биш. Японы эрүүл мэндийн төхөөрөмж үйлдвэрлэгчид нойрны алдагдлыг бизнесийн боломж гэж харж эхэлээ.

Teijin зэрэг хэд хэдэн компани нойрыг хянаж, өгөгдлийг нь төв рүү мэдээлэх төхөөрөмж бүтээсэн нь онолын хувьд ирээдүйд менежерүүд хэт ажиллаж, дутуу унтсан ажилтнуудаа гэр рүү нь явуулах мэдээллээр хангах ёстой аж.

Hitachi дөрөвдүгээр сараас эхлэн ажилтнуудынхаа биеийн идэвх, нойрны талаар мэдээлэл цуглуулах систем боловсруулахаар ажиллаж байна.

Morgan Stanley банк Японы эдийн засгийн талаар есдүгээр сард нийтлүүлсэн зузаан тайландаа бүртгээгүй боловч маш ирээдүйтэй технологийн 100 старт-апыг онцолсон.

Заримынх нь бизнес загвар Японы компаниуд ажилтнуудынхаа сайн сайхан байдалд хөрөнгө оруулах дарамттай учирна гэсэн үзэл санаанд тулгуурлажээ. Ийм дарамт Японы ажиллах хүчин насжиж байгаа болон компаниуд авьяастнуудын төлөө өрсөлдөх шаардлагаас үүснэ гэж дээрх тайланд тайлбарласан байна.

О:inc хэмээх нэг старт-апыг үндэслэгч Жуниа Танимото өвчний улмаас урт чөлөө авдаг буюу нойргүйдлээс болж ажлаас гардаг хамт ажиллагсдаас санаа авч, компаниа байгуулжээ. Тэрбээр ийм тохиолдол Япон даяар гардгийг яриад уг асуудлыг шийдэх үйлчилгээ байдаггүйг онцлов.

Ажилтнуудын нойрны асуудал компанийн илүү том асуудлын илрэл байж болохыг мэргэжилтнүүд хэлдэг. Нийгмийн талаас авч үзвэл нойрны оронд урамшуулал гэдэг загвар эгзэгтэй цаг үед тус болох нь юу л бол.

Уг асуудал одоо Японы Эрүүл мэнд, Хөдөлмөр, Нийгмийн халамжийн яамны анхааралд ирсэн. Бүх салбарт зонхилж ирсэн “Нойр бол хаяж болох зүйл” гэдэг үзэл санаанд тулгуурласан, гэрээт үүргээсээ хавьгүй илүү үнэ хөлсгүй ажилладаг соёл өөрчлөгдөж эхэлсний илрэл бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
597444
1 эможи

keyboard_arrow_up