Финланд улс ажилчидаа өдөр унтуулна

2018 оны 10 сарын 12

sleep in the work gif anim зурган илэрцүүд

Зарим үед ажлын цагуудад өөрийн эрхгүй нойр хүрдэг биз дээ. Өдрийн цагаар 30 минут унтахад ажлын бүтээмж огцом нэмэгддэг болохыг эрдэмтэд нотолсон байна. 

Тэгвэл Финланд улс аж үйлдвэр, компани, төрийн байгууллагууд ажилчдын өдрийн цагаар унтаж, амрах бололцоог нь хангахаар ажиллаж байгаа аж. Компаний зүгээс өдрийн амралтын цагаар хэрхэн биеэ суллаж, яаж амрах талаар ярьж, зөвлөгөө өгөх тусгай мэргэжилтнийг томилон ажиллуулж байгаа аж. 

Ажилчид ч үүнд их дуртай байгаагаа илэрхийлжээ. 

Сүүлийн үед ихэд үнэд ороод байгаа эдгээр өдрийн нойрны мэргэжилтэн нарын нэг Тиина Вайнио "Yle" радиод ярилцлага өгөхдөө "Хүчээр унтахад хэцүү байдаг. Харин мэргэжилтэн дасгалжуулагчийн удирдлаган дор бол та ажил дээрээ ч сайхан нойрсож чадна. Бид бүхнийг хийнэ, харин та зүгээр л унтаж амар" гэж ярьжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595940
1 эможи

keyboard_arrow_up