60-аад оны Шүтээн АЛЛА ПУГАЧЕВА

2018 оны 7 сарын 17

Arslan.mn

Оросын эстрадын хатанхаан Алла Пугачева ирэх жил 70 насны ойгоо тэмдэглэнэ. Бүр одооноос л Оросын олон телевиз түүний тухай баримтат кино хийх эрх авахын төлөө өрсөлдөж бна. Алла Пугачева сүүлийн 10 жилд анх удаа том ярилцлага өгчээ, алдарт жүжигчин Олег Меньшиковт. Мань эр саяхнаас YouTube-т блог хөтөлж эхэлжээ.

Arslan.mn

- Та хаа яваа газраа олны анхаарлын төвд бдаг, үүнийгээ ч та мэдэж бгаа... Та анх яг хэзээнээс үүнийг мэдрэв? Энэ байдлаа ашиглаж бсан уу?
- Мэргэжлийн онцлог гэх үү дээ. Би багадаа их ичимхий, өөртөө итгэлгүй бсан, ердийн интроверт. Хүмүүстэй харилцах надад их хэцүү блаа. Намайг “зэрлэг” гэж хочилдог бсан тухай би өмнө ярьсан даа. Үнэнийг хэлэхэд надад харьцах бломж ч бгаагүй. Цаг үргэлж сур гэж шаарддаг бсан. Жилд ганц сар л амрахыг зөвшөөрдөг, тэр үеэр би яаж амрахаа ч мэддэггүй. Ингээд би хүүхдүүдтэй уулзахдаа “Би хамгийн гол хүн, би мундаг” гэж өөртөө хэлж итгүүлэх гэж оролддог блаа. Тэд намайг хараад л дуугүй блчихдог.... Хрин алдар цуутай болсны дараа хүмүүс инээж угтдаг блсон доо. Одоо гтэл бүгд гар утас бариастай.

Гар утасны тухайд.... би Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон юм. Владимир Владимирович Путин улаан хивсэн дээгүүр алхаж бхад бүгд гар утсаараа зураг аваад л. Үүнийг хоригломоор юмаа, нэг тийм хүндэтгэлгүй хандаад л... Нөгөө талаас авч үзвэл хүмүүс энэ үйл явдлыг тогтоож авахыг хүсдэг бх. Гхдээ толгойдоо тогтоон авч блохгүй юу? Зүрхэндээ? Сэтгэл санаандаа?

Харин олны анхаарлын тухайд гвэл би хүүхэд байхаас л өөрийгөө нөхцөл байдлын эзэн гэж мэдрэх ёстой блсон... Харин дуучин блоод хүссэн хүсээгүй прима блохоос өөр аргагүй ...мянга мянган нүд харж хүлээж бгаа... Энэ л жүжигчин хүнд гол нь....

Үнэнийг хэлэхэд 2 төрлийн дуучид, жүжигчид бдаг. Нэг хэсэг нь өөрсдийгөө л харуулахыг оролддог, ямар агуу, ямар гоё хувцастай, сайхан хоолойтой гэдгээ. Өөрсдийгөө хайрлуулах дурлуулах гэж тэр. Нөгөө хэсэг хрин өөрийг нь #азжаргалтай блгодог хүмүүсийг хайрлан дурлах гэж тайзан дээр гардаг. Тэд зүгээр л олны өмнө гарч дуулж жүжиглэхийг нэр төрийн хэрэг гэж үздэг ...

- Алдарт Алла Константиновна Тарасовагийн дурсгалд зориулан танд ийм нэр өгсөн үү?
- Намайг хоёр Аллагийн нэрээр ингэж нэрлэсэн, ээж блохоор Алла Тарасовагийн хрин аав Алла Ларионовагийн нэрийг өгсөн.

- Хоёулаа жүжигчин шүү дээ. Та ер нь жүжигчин блохыг хүсч байв уу?
- Би анхнаасаа л драмын жүжигчин бсан, дуулна гэж бдож бгаагүй. Тэр бүү хэл би өөрийгөө хэзээ ч дуучин гэж хэлдэггүй, энийг бүгд мэднээ. “Женщина, которая поет”. Дуулж буй эмэгтэй. Сэтгэл санаа тавгүй бол муу дуулчихдаг, хоолой өвдсөн ч дуулж л бдаг. Түүнийг уучилж блноо, тэр чинь дуучин биш шүү дээ.

- Эцэг эх тань таныг хөгжмийн сургуульд өгсөн. Ээж аавын хүмүүжил ялгаатай, ээж өндөр шаардлагатай, хрин аав “Зөөгч блсон ч яахав” гэлүү?
- Аав намайг өрөвддөг, гхдээ хариуцлагатайг минь сайн мэднэ л дээ. 20 удаа тогло гхэд би 20 л тоглодог. Өрөөндөө л өнждөг, 12м2 өрөө шүү дээ.

- Та тэр өрөөгөө санаж бна уу?
- Би одоо ч зүүдэлдэг. Тэр өрөөнд би, дүү, аав, ээж, эмээ амьдарч бас төгөлдөр хуур тавьчихсан.

- Та нар яаж багтдаг байв? Яаж идэж уудаг хэрэг вэ?
- Эмээ галын өрөөндөө эвхдэг орон дээр, би диван дээр. Ээж аав жаахан хаалтны цаана, тэнд оёдлын машин, ор, шүүгээ тгээд голд нь ширээ. Хаалгаа нээвэл гарч орох бломжгүй.

- Таны тухай нэг ер бусын баримт бий, харьгараг-ийн гэмээр?
- Аа, тэр үү. Би хорвоо-д мэндэлсэн мөчөө санаж бна гхэд ээж маань их гайхсан. Тийм юм байж бломгүй гээд л. Хрин би хурц гэрэл, чийдэн харснаа санаж бна гхэд ээж “Нээрээ чиний хоолойн дээр нэг ургац байгааг илрүүлсэн, тэгээд авсан юм” гсэн.

- Таныг хатуу гараар өсгөж, дандаа хорьж цагддаг бсан гсэн үү?
- Намайг их хатуу чанд өсгөсөн, би энэ хүмүүжилдээ их талархдаг. Одоо ийм хүмүүжил моодноос гарчээ... Бид хүүхдүүдээ шийтгэдэггүй, тэдэнд тайлбарлаж ойлгуулахыг хичээдэг. Японд 5 нас хүртэл юу ч хийх хэрэггүй, зүгээр хар ажигла гдэг. Харин би Японтой Японгүй энийг мэдэж блаа. Хүүхдэд ямар нэг юм өгөхийн тулд юу хүсч байгааг нь ойлгох хэрэгтэй. Үргэлж ажиглаж анзаарч бх ёстой. Мнай Лиза охиныг бүгд л авьяаслаг, жүжигчин блно гдэг... Би түүнийг олны өмнө гаргамааргүй бдаг, хрин Макс (нөхөр Максим Галкин) цаг үргэлж түүний тухай пост оруулдаг... Охинд маань юу хэрэгтэйг одоо би мэднэ. Тэр нэг бол Брижит Бардо эсвэл эсвэл математикч блох бх, маш зохион байгуулалттай бас бүтээлч.

Arslan.mn

- Та оюутан бхдаа анх яагаад тоглолтоор явсан бэ? 1965 онд.
- Их сонирхолтой штэ, чи ч бас явах бсаан. Ингэж явснаас болоод би улирсан л даа. Гэрийнхэн маань явуулахгүй гээд хатуу зогссон. Хрин тоглолтын багийнхан миний онгон биеийг хэвээр хадгална гэж ээжид амлааад... тэд намайг үнэхээр сайхан анхаарч халамжилсан л даа.

...Би өөрийн уран бүтээлд дүн шинжилгээ хийж бгаагүй, дуулсан дуугаа ч огт сонсч бгаагүй. Бичлэгээ ч, пянзаа ч. Надад их хэцүү бдаг блаа, би хэт #туйлшрамтгай. Яаж дуулах ёстойгоо, ямархуу дуулснаа би өөрөө мэддэг бсан.

Arslan.mn

- Сэтгэл санааны байдал дуулахад хэр хүчтэй нөлөөлдөг вэ?
- Одоо тайзаа орхиод 10 жил болсны дараа л би гэнэт өөрийн дууг сонсохоор шийдсэн юм. Агуу, суу билэг... Би гайхширч орхисон. Дуу хоолойгоо ямар бол гэж би огт бдож бгаагүй, гтэл миний сэтгэл санааны чавхдас бсан юм бна лээ... Сэтгэлийг минь их хөндөж би бүр нэг дуун дээрээ цурхирч уйлсан шүү.

- Өөрийнхөө дуунд уу?
- Тийм, би өөрийгөө үнэлсэн. Би тайзан дээр гарах блгондоо эхний ба эцсийн удаа гэж бддог блаа. Ийм дуу хоолой дахиад бхгүй гэдэгт харамсч бна.

- Та одоо тансаг цайзад амьдарч, ролл ройс хөлөглөдөг. Гадаадад бсан бол бүр өөрийн аралтай бх бсан даа?
- Байшин маань цайз шиг хэлбэртэй ч ороод үзвэл нээх том биш. Маш тохилог, тав тухтай. Өрөө гэвэл Лиза, Гарик, Кристина, Клавагийн, бас миний ба нөхрийнх. Бид тус тусдаа унтлагын өрөөтэй. Дени зочдын өрөөнд гээд л блоо, 8 гээд л өрөө дуусаа. Аа, бас доор миний жижигхэн тайз студи бий.

Макс энэ Диснейлэнд барьж эхлэхэд би эсэргүүцсэн. Орох хаалган дээрх гарбионуудаас (жигүүртэй чөтгөрүүд) би айдаг бсан. Хрин Макс “Тэд биднийг хамгаалдаг” гэж тайвшруулдаг. Тэр чөтгөрүүд бүр нэртэй, тэднийг Гарри, Гуля, Корноуэлл, Тибальд гдэг. Дараа нь Макс цайзын гадуур туг муг, бамбайтай хашаа босгоод “Таалагдаж бна уу?” гэж асуухад би “Энд нэг генералыг оршуулчихсан юм шиг” гэж хариулсан.

Макс бол хүүхэд насандаа төөрсөн өвгөн. Тэр ийм цайзтай блохыг мөрөөддөг бсан, түүнээ ч барьсан. Хэдийгээр бидний дур сонирхол өөр ч энэ бүхэн надад маш их таалагддаг.

Arslan.mn

Arslan.mn

- Та өөрийн дуугаар олон дуучны замыг хаасан даа. Ингэхэд таны дууг хэн хамгийн сайн дуулсан бэ? Тийм хүн бий юу?
- Дима Билан. “Не отрекаются любя” дууг хэн ч түүн шиг сайхан дуулаагүй. Гайхалтай, бишрэм.

- Та яагаад романс дуулдаггүй вэ?
- Хүлээ, хүлээж бай.

- Юу хүлээхийн?
- Би одоо 70-тай, харин 10 жилийн дараа 80 нас хүрнэ. “Алла Пугачева. Романсын үдэш” гэж зарлал дээр бичсэн бх блно.

- Хөөх, ёстой гайхалтай үдэш блно доо?
- Ямар нэг байдлаар мөнгө олох хэрэгтэй шүү дээ, бүх зүйл төгсдөг. ... Нөхөр маань намайг мөнгө олно гхэд явуулдаг л даа. Би нөхрөөрөө тэжээлгэж амьдарч сураагүй. Энэ аймаар, би тэгж чдахгүй.

- Та яаж стрессээ тайлдаг вэ?
- Нас насанд өөр л дөө.

- Заримдаа архиар уу?
- Өө, яаж түүнгүй бхав. Маргааш амралтын өдөр бвал бид концертын дараа уулгүй өнгөрнө гэж бхгүй. Их амттай үе бсан шүү.

- Та аялан тоглолтын амьдралд дуртай байв уу?
- Дуртай, дуртай. Би үнэндээ өөр амьдрал мдэхгүй. 16 настай анх тоглолтоор явснаас эхлээд л... Амьдрал маань бүхэлдээ тайзанд л захирагдаж блаа. ...Би үүнгүйгээр амьдарч чдахгүй, тайзын арын үнэр.... бүхий л мэдрэлээрээ.... чичрэн дагжиж хүлээх агшин.... #хөшиг нээгдмэгц би гарахад.. үзэгчид бүгд минийх.... Маш сонирхолтой.

Кристина өвдлөө гэж утастахад “Өө, би концертоо тасалж чдахгүй, эмч дууд” гдэг. Охин маань “Ээж ээ, дэргэд жаахан суу л даа” гхэд “Би чдахгүй ээ, одоо Ростов явлаа. Тэнд хүмүүс хүлээж бгаа” гэж блаа...

Өмнө нь огт мэддэггүй бсан амьдралаараа одоо би амьдарч бна. Нөхөртэй бна гдэг ямар байдгийг жинхэнэ мэдэрчийна. Нэг нөхөр маань захирал бсан, түүнд ашигтай бсан учраас л... Нөгөө нь бас л тиймэрхүү. Хрин Филя (Филипп Киркоров) өөр хэрэг. Филя бол Филя, тэгэх ёстой бсан юмаа. Заримдаа бид нгөө Лиля Брик, Осип Брик ба Маяковский нарын амьдралаар амьдраад бгаа юм шиг санагддаг. Тэдний намтар түүхийг уншихад яг ингэж бодогддог. Ёстой итгэмээргүй, энэ яаж давтагддаг бнаа.

Одоо хрин огт өөр, хрин жижигхэн хүүхдүүд, уудаггүй бас тамхи татдаггүй нөхөртэй. Үнэнч, авъяаслаг, хошин шогийн мэдрэмжтэй, царайлаг хөөрхөн, #гэрсэг. Хүнд юу бх ёстой тэр бүхэн түүнд бий. Түүнийг харах блгондоо надад ямар их аз таарав аа" гэж бддог. Өөрийн аз жаргалаа олохын тулд хдэн ч #оролдлого хийв дээ.

Би түүнээс нэг л удаа ингэж асуусан: Би чиний дэргэд тайван хөгширч блох уу? Та нар түүний нүдийг харсан ч болоосой. “Мэдээж, юунаас ч бүү ай” гэж тэр хэлсэн. Тэгээд л болоо, би ийм амьдралаар амьдарч бна.

Arslan.mn

- Таны шүтээн?
- Би хэнийг ч шүтэж бгаагүй. Өөртөө шүтээн бий блгох хрэггүй. Ягаад гвэл Миллер дуучин яг над шиг л их хөдөлмөрлөдөгийг би мэднэ. Мэргэжил нэгтнүүд, гхдээ түүнийг даян дэлхий мэдэх бол хрин намайг Кремль, бас Зөвлөлт Холбоот Улс даяараа.

- Высоцкийг шүтэх үү? Би бүр түүнтэй цахилгаан шатанд таараад таниагүй. Хамаг үс гэзэг нь ургачихсан, “Би бнаа, ядаж мэндлээч гахай минь” гсэн. Гхдээ түүний нас бардаг шөнө хачин ид шидийн гмээр үйл явдал блсон. Бид шөнөжин наргиж цэнгээд... Би гэнэт заавал Высоцкийтэй утсаар ярина гээд, хүмүүс “Өглөө болтол хүлээж чдахгүй бна уу? Унтаж бгаа” гэж хориглоод л. Гтэл өглөө нь тэр өнгөрсөн байсан, яг намайг тэгж ярихыг хүссэн цагт... Бид зүгээр нэг мэргэжил нэгтнүүд биш.... бие биеэ мэдэрдэг.... нэг долгионтой... өөр өөрийн долгион дээр хүмүүст хрэгтэй гэж үзсэн зүйлээ хийдэг.

- Хувь заяаны буруу хаалга нээсэн гэсэн мэдрэмж танд хэзээ ч төрж байгаагүй юу?
- Үгүй, бүх зүйл зөв бсан. Би хөтлөгдөгч байсныг бүгд мэднэ... Ард түмний хайр, олон нийтэд би их талархаж явдаг. Хүмүүс намайг од, дуучин гдэг. Харин надад үргэлж цорын ганц зорилго байсан, ядаж 2 цагийн турш хэн нэгнийг аз жаргалтай болгохыг би хүсч блаа. Миний концертын танхимд дандаа жаргалтай хүмүүс бдаг, нэг нь намайг сайн хүн гэдгийг олж мэдэн нөгөө нь миний дуунаас өөрийгөө олж харсан.... Одоо үүнийг бусдын концерт дээр танхимаас цөөхөн олж хардаг.... Энэ уг нь маш их хэрэгтэй. Моодны алдартай дуучид зөндөө, гхдээ ойлгомжгүй.... Хөгшчүүл биднийг явцгаа гэжийна. Энэ ч зөв, би цагтаа бас л тэгж гарч ирсэн. Гхдээ тэд өөрсдөөсөө #таашаал авахын оронд ... хүмүүст ядаж жаахан ч блов ойлгомжтой бол од болноо.

- “Миний амьдралыг гоочлохын оронд өөрсдийн амьдралаа л бод” гэж та нийгмийн сүлжээнд бичсэн бсан?
- Би хааяа л Инстаграм, Фэйсбүүк, Твиттер ордог. Инстаграм бол амьдралын үнэнээ өгүүлэхэд л надад хрэгтэй. Сонирхолтой байдгийм, уйтгартай үедээ орж дүрсгүйтэж блно. Сүүлийн үед намайг хөгширлөө гэж буруутгах боллоо, өөрсдөө хөгшрөхгүй юм шиг. Хрин би “Залууст зам тавь, хөгшдийг хүндэл” гсэн орчинд өссөн. Ийм дүрмээр хүмүүжсэн 70-тай авгай маань “Эмгэн болчихоод, түүний будаагүй нүүрийг хар” гэх жишээний пост уншаад хариулсан хэрэг. Тгээд би “Аа, тгвэл би бүр нэмээд өгье л дөө. Баярла, могой минь” гдэг.

Тийм ээ, би хөгшин. Үүнийг яах ч арга алга. Гэхдээ би өөрийгөө сэтгэл санаагаар залуу гэж бичихгүй. Мэдээж би хөгширч бна, унтахаар хэвтэхдээ “Өглөө сэрэх юмсан” гэж бодохым даа. Тиймээс би элдэв комментыг нулимчихдаг. Хамгийн гол нь өөр зүйл, миний стент бүү уначихаасай (зүрхний мэс засал хийлгэсэн, ред), одоо ч гоё хэвээрээ хөл минь явж л бгаасай (хормойгоо сөхөж хөлөө харуулав, орч).

Би өнөөдрийн энэ агшнаар амьдрахыг хүсдэг. Өдөр болгон, минут бүр, агшин бүр.... Он жилээр биш өдрөөр боддог цаг үе ирлээ, надад.

Arslan.mn

---Домогт 2 одын ярилцлага Ермоловагийн театрт болсон, пиг дүүрэн үзэгчтэй. Хамгийн хямд тасалбар 7000 руб, хамгийн үнэтэй нь 45000 руб---

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59594
3 эможи

keyboard_arrow_up