Ялсан Хабиб Нурмагомедов 10 сая, ялагдсан Конор Макгрегор 30 сая ам.доллар авна

2018 оны 10 сарын 08

Холбоотой Зураг

Холимог гардан тулааны UFC 229 тэмцээн саяхан Лас Вегасын T-Mobile дэвжээнд болж өндөрлөлөө. Уг тэмцээнд Оросын Хабиб Нурмагомедов хөнгөн жингийн аварга цолоо хамгаалах зорилготойгоор хуучин аварга Ирландын Конор Макгрегортой тулалдсан юм.

Макгрегор UFC 205 тэмцээнээр хөнгөн жингийн аварга болсноосоо хойш 23 сарын турш тулаан хийлгүй завсарлаж, өнөөдөр анх удаа цолоо хамгаалах тулаан хийсэн нь энэ.

Дагестан эр тэмцээний дөрөв дүгээр үеийн гурав дахь минутад Ирланд дайчныг боолтоор буулгаж авснаар ялагдашгүй цувралын харьцаагаа 27:0 болгон үргэлжлүүллээ.

Харин Макгрегор 21:4 харьцаатай болж, ялагдлын тоогоо нэгээр ахиулж байна.

Гэвч тулаан ингээд өндөрлөсөнгүй. Шүүгч тэмцээн өндөрлөснийг зарламагц Нурмагомедов дэвжээний хашлагыг давж, Макгрегорын багийн гишүүн, өөрийг нь хэл амаар доромжилж байсан Диллон Дэнис рүү довтолжээ.

Цагдаа нар тэднийг салгаж, аюулгүй болгосон байна. Үүний дараа Нурмагомедовын талын зарим хүн дэвжээ рүү нэвтэрч Макгрегорын биед халджээ.

20,000 хүн цугларсан танхимд эмх замбараагүй байдал өргөжихөөсс болгоомжилсон UFC-гийн босс Дана Уайт аваргын бүсийг Нурмагомедовт шууд гардуулж өгөхөөс татгалзсанаас болж тэдний хооронд мөн маргаан үүссэн байна.

Сүүлд авсан мэдээллээр дэвжээнд гарч үймээн дэгдээсэн Нурмагомедовын гурван хүнийг цагдаа нар баривчилж, дараа нь Макгрегор гомдолгүй гэдгээ баталсны дараа тэднийг сулласан гэнэ.

 

Эх сурвалж: Russia Today

 

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595677
0 эможи

Зочин
2018-10-08 10:40
ikon.mn-тэй эх сурвалж нэг байж болох ч өгүүлбэр таслал, орчуулга бүр яг ижил байна гэж байхаа.
keyboard_arrow_up