Нобелийн шагналд “хуурай ах дүү“ хоёр нэр дэвшээд байна

2018 оны 10 сарын 04

Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналын эзний нэр тодрох мөч ойртсоор байна. Энэ шагналыг хүртэх хамгийн магадлал өндөр эрхмээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун нар нэрлэгдэж байна. Тэднийг Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжааж, бүс нутгийг цөмийн зэвсгээс ангид болгох их үйлсэд их хувь нэмэр оруулсан гэж дүгнэжээ. 

Энэ жилийн Нобелийн шагналд дээр дурдсан "хуурай ах дүү" хоёроос гадна БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Германы канцлер Ангела Меркель, Ромын Хамба лам Франциск нарын нийт 300 хүн нэр дэвшсэн байна. 
Энх тайвны шагналын эзний нэрийг энэ сарын 5-нд Осло хотод зарлах бол 1.4 сая долларын шагналыг 12 дугаар сарын 10-нд болох ёслолын үеэр гардуулах юм.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595592
0 эможи

Зочин
2018-10-04 18:32
Гарчгийг нь андуурсан бололтой.
keyboard_arrow_up