Бангкокт тагтаа хоолловол торгуультай

2018 оны 9 сарын 25

Image result for тагтаа хооллолт

Хотын талбайд болон захын дэргэд тагтаа хооллово 25 мянган бат буюу 770 ам.долларын торгууль ногдуулах, аль эсвэл гурван сарын хугацаанд шоронд хорих ял шийтгэлийн үйлчлэлийг  Тайландын нийслэл Бангкок хотын захиргаа хүчин төгөлдөр болгоход бэлтгэж байна. Энэ талаар сануулгатай самбаруудыг жуулчин болон уулчдын ойр ойрхон тагтаа хооллодог газруудад байрлуулаад байгаа аж. Олон нийтийн газруудад тагтаа хооллохыг хориглох тухай Таиландын Ерөнхий сайд, генерал Прают Чан-Оча анх мэдэгдсэн юм. Энэ хориг нь тагтаанаас дамждаг халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэжээ. Мөн Англи улсад тагтааг “нисдэг харх” хэмээж халдвар дамжуулахаас сэргийлэх зорилгоор хооллохыг хориглосон байна. Учир нь, тагтаа зөвхөн хот суурин газрыг, тэр дундаа хог хаягдал бараадан амьдрах агаад ялгадас нь 60 төрлийн халдварт өвчин тээдэг аж. Тагтаа Европын холбооны орнуудын уран барилгын гайхамшиг болсон сүм дуганы дээврийг ялгадсаараа “сүйтгэдэг” гэнэ. Тиймээс тагтаа хооллохыг хориглосон самбар газар хаа сайгүй тавьж, хоолосон тохиолдолд 50 хүртэлх еврогоор торгохоор заажээ. 

 

Эх сурвалж: Монголын үнэн
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
595201
1 эможи

keyboard_arrow_up