Чонотой бүсгүй “Harper's Bazaar“ сэтгүүлийн нүүрийг чимлээ

2018 оны 9 сарын 17

”Harper’s Bazaar” сэтгүүлийг чимсэн ”чонотой бүсгүй”  Жүжигчин ба дуучин Зои Кравиц америкийн Harper's Bazaar сэтгүүлийн аравдугаар сарын дугаарын гол дүрээр тодорчээ. Зурагчин Камилла Акрансын хариуцсан зураг авалтад Зои хоёр чонын хамтаар элсэн цөл дунд зургаа даруулсан бөгөөд сэтгүүлд нийтлэгдсэн зургуудыг нэг ч янзлаагүй гэдгээрээ онцлог болсон байна. Шинэ дугаарт зориулан Зои мөн богино хэмжээний ярилцлага өгч, бага насны дурсамж, олон нийтийн сүлжээ болоод фотошопын талаар сэтгэгдлээ хуваалцжээ.

Тэрбээр "Би бага насаа чононуудын хамт өнгөрүүлсэн. Миний ээж чононд их хайртай байсан. Намайг бага байхад манайд хагас чоно хагас хаски болон маламут байлаа. Хүүхэд насаа эдгээр том амьтдаар хүрээлүүлэн өнгөрүүлсэн бөгөөд тэд миний найзууд байсан" хэмээн ярьжээ. 

”Harper’s Bazaar” сэтгүүлийг чимсэн ”чонотой бүсгүй”

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594928
0 эможи

keyboard_arrow_up