Жан Имоу хүндэт доктор болов
Хятадын кино найруулагч Жан Имоу АНУ-ын Бостоны их сургуулийн хүндэт докторын зэрэг хүртжээ. “Жан Имоуд хүндэт докторын зэрэг гардуулж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Түүний бүтээсэн кино бүрт Хятадын ард түмний соёл, заншлыг тусгаснаас гадна хүний мөн чанарыг үзэгч олон харуулдаг. Та 2008 оны Бээжингийн олимпын наадмын нээлт, хаалтын ёслол болон Пёнчаны өвлийн олимпын наадмын арга хэмжээг гайхалтай зохион байгуулсан. Тиймээс Бостоны удирдлагууд авьяаслаг нэгэн доктортой болсондоо баяртай байна” хэмээн тус их сургуулийн захирал Роберт Броун хэлсэн байна. Бостоны Их сургуулийн хүндэт докторын цол олгох 145 дахь удаагийн арга хэмжээнд 7000 гаруй хүн оролцжээ. Харин Жан Имоу нэр хүндтэй хэргэм хүртсэндээ сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд Бостоны их сургуулийн захиргаанд талархал илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Монголын үнэн
|