“Burberry” брэнд амьтны гаралтай үслэг түүхий эдээс татгалзлаа

2018 оны 9 сарын 07

Arslan.mn

“Burberry” брэнд ирэх 11 дүгээр сарын 17-нд гаргах коллекцдоо амьтны жинхэнэ үс, арьсыг бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ ашиглахгүй гэж тус компанийн Гүйцэтгэх захирал  Марко Гоббети мэдэгдлээ. Тухайлбал, тус компани туулай, үнэг, усны булга, элбэнх зэрэг амьтдын арьсыг загварын цуглуулгадаа түгээмэл хэрэглэдэг байсан бол цаашид хэрэглэхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр он гарснаас хойш бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлд амьтны гаралтай үс, арьсашиглахаа больсон долоо дахь брэнд болж байна. Өмнө нь “Versace”, “Furla”, “Gucci”, “Michael Kors” тэргүүтэй брэндүүд үслэг эдлэлээс татгалзана гэдгээ албан ёсоор мэдэгдээд байсан юм. Үүнээс гадна “Burberry” брэнд борлуулаагүй үлдсэн бараа, бүтээгдэхүүнээ шатааж устгахаа зогсоох шийдвэр гаргасан байна. Тус брэнд 2017-2018 оны санхүүгийн жилд 32.7 сая ам.доллароор үнэлэгдэх борлуулаагүй бүтээгдэхүүнийг шатааж устгасан нь шүүмжлэл дагуулаад байсан юм.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594645
0 эможи

keyboard_arrow_up