Будапешт хотод нийтийн тээврийн шалгагч нар хэрхэн ажилладаг вэ?
Та Унгар улсын нийслэл Будапешт хотод очих төлөвлөгөөтэй байгаа юу? Хэрвээ ийшээ аялахыг хүссэн бол нийтийн тээврийн үйлчилгээний талаар сүүлийн үеийн мэдээллийг хүргэж байна.
Будапешт хотод нийтийн тээврээр нэг удаа зорчих тасалбарын үнэ 400 форинт буюу 3500 төгрөг юм. Өдөр бүр нэг тасалбар худалдан авч зорчихоос гадна 24 цаг, 3 хоног, 7 хоног, сар, улирлаар ч нийтийн тээврээр үйлчлүүлэх тасалбараа худалдан авч, хямд үнээр зорчих боломжтой.
Тасалбараа хаанаас худалдан авах вэ?
Liszt Ferenc Олон улсын нисэх буудлын тасалбар борлуулах Терминал 2А-аас өдөр бүр 8:00-20:00 цагийн хооронд тасалбараа худалдаж авч болно. Түүнчлэн Терминал 2Б-ээс 9: 00-21: 00 цагийн хооронд ажилладаг байна. Мөн тасалбар, билетийг бараг бүх төрлийн нисэх онгоцны буудал дээр худалдан авахад бэлэн байдаг бөгөөд үүнд жуулчдад зориулсан 24 эсвэл 72 цагийн аялалын картуудыг багтаасан байдаг.
Будапешт хотод нийтийн тээврээр хэрхэн зорчих вэ?
Нийтийн тээврээр бүх хэрэгслээр иргэд зорчиход стандарт ганц тасалбар /нэг удаагийн/ (400 HUF) нь 3500 төгрөг юм. Тэрхүү тасалбарыг нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ төхөөрөмжинд цоолуулснаар зорчих эрхтэй болно.
Тухайлбал, нийтийн тээврээр үйлчлүүлдэг зарим зорчигчид зорчих тасалбараа авахгүйгээр зорчих тохиолдол байдаг учир хяналтын багийнхан ажилладаг байна.
Хяналтын багийн гол зорилго нь зорчигчдын ая тухтай байдлыг хангахаас гадна дамжин суух тасалбарын хүчинтэй хугацааг шалгадаг гэнэ.
Зарим тохолдолд нийтийн тээврээр зорчихдоо дамжин суух эрхээ баталгаажуулахгүй зорчих боломжтой юм байна. Тодруулбал, тасалбар дээр дамжин суух цагийн хуваарь хэвлэгдэн гарсан байдаг тул тухайн цагт амжин суувал ахин тасалбар худалдан авахгүйгээр үйлчлүүлж болох юм. Иймд та хүчин төгөлдөр тасалбараараа зорчоод, шаардлагатай тохиолдолд зорчин суух бол тасалбар дээрх дамжин суух хугацаагаа анзаарах хэрэгтэй юм байна.
Будапешт хотод нийтийн тээврийн шалгалтын багийнхан жижигхэн цүнх үүрээд, зөрчил гаргасан иргэдийн нэрсийг жагсаан бичих тэмдэглэлийн дэвтэртэй байхаас гадна хүзүүндээ “BKK” гэсэн товч тэмдэгтэй зүүлт зүүн зорчигчдоос ялгардаг аж. Мөн шөнийн цагаар тасалбар шалгагчид цацруулагч шар өнгийн хувцастай явдаг бөгөөд шөнө нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа зорчигчид үнэ төлбөргүй явдаг байна. Иймд шалгагч нар энэ үед зорчигчдын пасспортыг нь ямар нэгэн зөрчилтэй эсэхийг шалгадаг аж.
Эх сурвалж: welovebudapest.com