“Галзуу баян Азиуд” орлогоороо тэргүүллээ
“Ворнер брос пикчерс” компанийн шинэ бүтээл инээдмийн төрлийн “Галзуу баян Азиуд” кино ашиг орлогоороо “Бокс оффис”-ын жагсаалтыг дахин тэргүүллээ. Тус бүтээл өнгөрсөн долоо хоногт Хойд Америкт 25 сая ам.долларын орлого олсон байна. Ази гаралтай жүжигчдээс бүрдсэн Холливудын энэхүү төсөл нь арьс өнгө, гарал үүсэлтэй холбоотой эгзэгтэй нөхцөл байдлыг эрс өөрчилж, хувьсгал хийх гэсэн оролдлого гэж шүүмжлэгчид тайлбарлажээ. Түүнчлэн “Ворнер брос пикчерс”-ийн бүтээл шинжлэх ухааны уран зөгнөлт “The Meg” кино 13 сая ам.долларын орлогоор энэ долоо хоногийн жагсаалтыг удааллаа. “The Meg” кино олон улсад нээлтээ хийснийхээ дараа 408 сая ам.долларын орлого олсноос 35 хувийг БНХАУ-ын зах зээл бүрдүүлж байна. Харин өнгөрсөн долоо хоногт шинээр нээлтээ хийсэн “Stxfilms”-ийн бүтээл адал явдалт, гэмт хэргийн сэдэвт”The Happytime Murders” кино 10 сая ам.долларын орлогоор “Бокс оффис”-ын жагсаалтын гуравт бичигдлээ. 40 сая ам.долларын зардлаар бүтсэн дээрх киноны хувьд энэ нь тун тааруу үзүүлэлт гэж “Бокс оффис”-ын кино шүүмжлэгчид онцолжээ.
Эх сурвалж: Монголын үнэн
|