Дэлхийн удирдагчдын амь насыг хэдэн хүн хамгаалдаг вэ?
Улс орон бүрт тусгайлан бэлтгэгдсэн бие хамгаалагчид байдаг. Тэднийг магадгүй бид кинон дээрээс л олонтаа харж байсан болов уу. Тас хар хослол, хар нүдний шилтэй тэд тун дэгжин болоод ширүүн төрхтэй харагддаг. Харин бодит амьдрал дээрх супер бие хамгаалагчид ямар байдаг юм бол? Бид энэхүү асуултын хариулт болгож, та бүхэндээ орон орны удирдагчдын хамгаалалтын албаны талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
1 Ким Жон Уны хамгаалалтанд 15 мянган хүн ажилладаг
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун (Kim Jong Un)-ы хамгаалалтын албанд 15 мянга гаруй хүн ажилладаг гэсэн судалгаа байдаг. Түүний хуягласан лимузинийг 12 бие хамгаалагч хаа явсан газар нь үргэлж даган гүйж явдаг аж.
2 Шинзо Абэ эзэн хаанаасаа ч илүү хамгаалалтанд байдаг
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ (Shinzo Abe) улс орноо голлон удирддаг хүн учраас эзэн хаанаасаа ч илүү хамгаалалтанд байдаг гэнэ. Түүний хувийн хамгаалалтанд 1500 гаруй шилмэл эрс зүтгэдгээс гадна улсаас жил бүр 3000 гаруй цэрэг дайчилдаг юм байна.
3 Рэжэп Тайип Эрдоган хэдэн зуун хамгаалагчтай
Туркийн Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган (Recep Tayyip Erdogan)-ыг явсан газар бүрт нь хэдэн зуун хамгаалагч дагалддаг. Мөн энгийн иргэний хувцастай хэдэн арван тусгай ажилтан төрийн тэргүүнийхээ очих газар бүрийг тандаж байдаг аж.
4 Альфа Конде хуягласан машинаар зорчдог
Гвинейн Ерөнхийлөгч Альфа Конде (Alpha Condé)-н биед халдах оролдлого хэд хэдэн удаа гарч байсан учраас тэрээр цэргийн зориулалттай хуягласан машинаар явдаг болжээ. Түүнийг төрийн тусгай хамгаалалт бус Гвинейн үндэсний армийн хэдэн зуун цэрэг байлдааны хэрэгсэлтэйгээ дагалдаж явдаг аж.
5 II Элизабет хатан хаан 5000 гаруй торгон цэрэгтэй
Хэдийгээр Английн хатан хаан II Элизабет (Elizabeth II) улсаа шууд удирдах эрхгүй ч дэлхийн хамгийн нөлөө бүхий төрийн тэргүүний нэг байсаар байна. Мэдээж хэрэг хатан хаан болон түүний гэр бүлийг хамгаалах 5000 мянга гаруй торгон цэрэг бий. Мөн Британийн тагнуулын газар "MI6" хатан хааны аюулгүй байдлыг хамгаалах тусгай тасаг ажиллуулдаг.
6 Владимир Путиний амь насыг хамгаалахаар 50 мянга гаруй хүн ажилладаг
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин (Vladimir Putin)-ий хамгаалалтын алба нь Холбооны засгийн газрын мэдлийн агентлагт албан ёсоор харьяалагддаг аж. Ерөнхийлөгч агсан Борис Ельциний хамгаалалтын албыг удирдаж байсан КГБ-гийн экс генерал Александр Коржаковын санаачилгаар тус албыг үүсгэн байгуулж байсан түүхтэй юм. Тус алба нь 50 мянга гаруй ажилтантай бөгөөд тэд төрийн тэргүүнээ хаана ч явсан дагалдаж явах, хэлсэн тушаал бүрийг нь дагах үүрэгтэй.
7 Си Зинь Пинийг Хятадын Коммунист намын аюулгүй байдлын төв товчоо хамгаалдаг
БНХАУ-ын төрийн тэргүүн Си Зинь Пин (Xi Jig Ping)-ийг 8000 хүний бүрэлдэхүүнтэй Хятадын Коммунист намын аюулгүй байдлын төв товчоо хамгаалдаг. Тус товчоонд элсэхийн тулд өв тэгш бие бялдартай байхаас гадна эх оронч үзэлтэй байх шаардлагатай.
8 Дональд Трампын хамгаалалт хамгийн супер нь
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп (Donald Trump)-ыг хамгаалдаг цэрэг зэвсэг, машин тэрэгний тоноглолыг бол ярилтгүй. Сум нэвтэрдэггүй машиных нь шатахууны саванд гал гарвал гал унтраагч хөөстэй, дугуй нь бууны суманд сийчигдсэн ч 180 км цагийн хурдтай явахад ямар нэг асуудал гардаггүй. Мөн Ерөнхийлөгчид ямар нэг золгүй явдал тохиолдвол сэлбэх цусны нөөц машинд нь бэлэн байдаг. Энэ мэтээр Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг бөгөөд гадаадын улсад хийх аливаа айлчлалд зэвсэглэсэн тусгайгийн ажилтан, бие хамгаалагч 250-400 хүн дагалддаг.
9 Алассан Уаттараг бүрэн зэвсэглэсэн цэргүүд хуягласан байлдааны техниктэй дагалддаг
Кот-д’Ивуарын Ерөнхийлөгч Алассан Уаттара (Alassan Uattara)-гийн аюулгүй байдлыг тус улсын арми хангадаг. Түүнийг явсан газар бүрт нь бүрэн зэвсэглэсэн цэргүүд хуягласан байлдааны техниктэй дагалдаж явдаг аж.
Эх сурвалж: CAAK.MN
|