Хүчирхийллийн эсрэг тэмцэгч МАЛАЛА охин

2018 оны 8 сарын 28

2015 оны тоон статистикаас харахад Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд түүний 14 хувь буюу 225787 нь 10-19 насны охид, 21 хувь буюу 335074 нь 0-10 насны охид байгаа юм.

Хүчирхийллийн эсрэг тэмцэгч Малала охин

Холбоотой Зураг

Дэлхийн зарим хэсэгт ардчилал, эрх чөлөө хөгжин дэлгэрч байхад нөгөө талд нь дарангуйлал, айдас түгшүүр, ялгаврлан доромжлох үзэгдэл байсаар байна.  Юнескогийн судалгаагаар ялгаварлан, дорд үзэх үзлээс үүдэн 66 сая охин сургуульд сурч чаддаггүй аж. Харин хөвгүүдийн хувьд ямар нэгэн гадуурхалт байдаггүй байна. Пакистан улсад эмэгтэйчүүдийг хөдөлмөрлөж, ажил хийхийг хориглодог учраас охин хүүхэд тэжээх нь зардлын нэмэр гэж үзэх нь элбэг. Мөн Пакистаны Засгийн газрын зүгээс “Боловсролын системийг сайжруулж байгаа” гэсэн ч өнөөдрийн байдлаар 55 сая Пакистан иргэн бичиг үсэг тайлагдаагүй хэвээр байгаа нь харамсалтай. 

malala зурган илэрцүүд

2011 онд Мусульман шашинт эмэгтэйчүүдээс сурч боловсрохын төлөө анхлан дуугарч, тэмцсэн Пакистаны сургуулийн сурагч  Малала Юсуфзай охин Талибан бүлгийн суманд шархадсан нь дэлхийн нийтийн анхааралд өртөж эхэлсэн юм.

Тэрээр 1997 оны долдугаар сарын 12-нд төрсөн бөгөөд Пакистаны Сват дүүрэгт амьдардаг байна. Охины аав Зауддин Юусафзай тэмцэгч, яруу найрагч аж. Малала охин анх 2008 оны есдүгээр сараас боловсролын салбарын асуудлаар өдрийн тэмдэглэл бичиж эхэлжээ. Харин түүний аав нь орон нутгийн хэвлэл, телевизэд охиныхоо бичдэг өдрийн тэмдэглэлийн талаар хэд хэдэн удаа илтгэж байжээ. Охиныхоо тэмдэглэлийг 2009 онд “БиБиСи” агентлагт өгсөнөөр Малала охин амьдралыхаа тухай блог нээн хөтлөж эхэлсэн байна. Агентлагийн редактор асан Мирза Вахед охины аюулгүй байдлыг хангах үндсэн дээр нууц нэр ашиглахыг санал болгожээ. Ингэснээр Малала охин нууц нэрээр блогоо хөтөлж олны анхаарлыг ихээр татаж чаджээ.

malala зурган илэрцүүд

Маулана Фазлуллагаар удирдуулсан Талибан цэргүүдийн хавчлаган дунд охид дэлгүүрээр явахаас эхлээд хөгжим сонсох, телевиз үзэх хүртэл хориотой болж эхэлжээ. Хотын төв талбайд Талибануудын гарт цааз¬луулсан хэдэн арван хүний цогцсыг цагдаа нар зөөж байв. Энэ үед Талибанууд анх удаа өдрийн тэмдэглэл хөтлөхийг зөвшөөрсөн боловч Малалагийн аав нь Талибуудын дараагийн ажиллагааг мэдэхгүй учраас охиноо үргэлжлүүлэхийг хүсэх¬гүй байлаа.

malala зурган илэрцүүд

Үүнээс болоод Малала охиныг сургуулиасаа гарах үеэр талибууд толгой, хүзүүрүү нь онилон буудсан. Азаар охин амьд гарсан ба тэнхэрсэнийхээ дараа Мусульман шашинд эмэгтэй хүн нэгдсэний төлөө сурах эрхээ хасуулах, 15 нас хүрээд хүсээгүй гэрлэлт болон хүчирхийлэлд хэрхэн өртдөг талаар НҮБ-ын дээд танхимд илтгэл тавьснаар, эрх нь хөндөгдөж буй олон охидын жинхэнэ түүхийг дэлхийд мэдүүлсэн ачтай нэгэн юм. Түүнийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Дахин төрсөн Нельсон Мандела” гэжээ.

Холбоотой Зураг

Энэ үеэс л Пакистаны өсвөр насныхнаас эхлээд энгийн иргэд хүртэл охидод боловсрол олгохын эсрэг чиглэсэн ажиллагаа явуулдаг талибуудыг илт шүүмжлэх зоригтой болсон. Талибууд хэдийгээр Малала охины хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх бичих цаг зав, боломж нөхцөлийг нь хаасан ч эсэргээрээ охины хүсэл дэлхийгээр тархаж чадсан юм.

Малала охины бичсэн өдрийн тэмдэглэлээс:

2009 оны нэгдүгээр сарын 3-нд 

“Би өнгөрсөн шөнө аймшигтай хар дарж зүүдэллээ. Талибануудтай нисдэг тэргээр явж байна. Надад маш аймшигтай байсан. Би ер нь Талибануудын үйл ажиллагаа эхэлснээс хойш үргэлж иймэрхүү байдлаар хар дарж зүүдлэх боллоо. Би өнөөдөр ээжтэйгээ өглөөний цай уусан. Сургуульдаа явахгүй. Талибануудын гаргасан зарлигийн дагуу бүх охид сургуульд явахыг хориглосон. Манай анги уг нь 27 сурагчтай. Охидыг сургуульд явуулахыг хориглосноос хойш 11 хүүхэдтэй болж цөөрсөн гэсэн. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
594295
6 эможи

keyboard_arrow_up