Өндөр орлоготой эрэгтэй жүжигчдийн жагсаалтыг Жорж Клуни тэргүүлэв
“Forbes”-оос танилцуулдаг дэлхийн хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчдийн жагсаалтыг Жорж Клуни 239 сая ам.долларын орлогоор тэргүүллээ. Тэрбээр “Casamigos” нэртэй текилагийн компаниа “Diageo” компанид худалдаж, нэг тэрбум ам.долларын хэлцэл хийсэн нь орлогод нь эергээр нөлөөлсөн байна.
Түүнчлэн Холливудын нэрт жүжигчин "Rocky" хочит Дуэйн Жонсоны орлого сүүлийн нэг жилд хоёр дахин өсөж, 119 сая ам.долларт хүрсэн байна. Ингэснээр жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа аж. Түүний тоглосон “Fast & Furious” цувралын VIII анги, “Baywatch” болон “Jumanji: Welcome to the Jungle” зэрэг кинонууд “Box Office”-ийн жагсаалтад өндөр амжилт үзүүлсэн юм.
Харин өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг Скарлетт Йоханссон тэргүүлж байна. “Marvel”-ийн “Avengers” кинонд тоглосон тэрбээр 2017 оны зургадугаар сарын нэгнээс хойш сүүлийн нэг жилд 40.5 сая ам.долларын орлого олжээ. Харин удаах байрт жүжигчин Анжелина Жоли, Женнифер Анистон нар бичигдэж байна.
Эх сурвалж: bloombergtv.mn
|