Борлуултаараа “TOYOTA COROLLA” тэргүүлэв
2018 оны 8 сарын 23
Энэ оны эхний хагас жилийн байдлаар хамгийн их борлуулттай машинаар “Toyota Corolla” тодорсон байна. Хагас жилийн хугацаанд энэ загварын машин дэлхий даяар 611 мянган ширхэг зарагджээ. Харин “Ford F-Series” маркийн автомашин 537 мянган ширхэг борлогдсоноор удаах байрт орсон бол 442 мянган ширхэг борлогдсон “Volkswagen Golf” маркийн машин жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Эхний тавд “Honda Civic”, “Toyota RAV4” маркийн машинууд орсон бол түүний араас “Volkswagen Tiguan”, “Volkswagen Polo”, “Honda CR-V”, “Toyota Camry”, “Chevrolet Silverado” маркийн машин хамгийн их борлуулттай машины эхний аравт багтсан байна.
Эх сурвалж: Монголын үнэн
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
594157
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс