ЭНЭТХЭГИЙН ДАЛАЙН асуудлаарх бага хурал ВЬЕТНАМД болно
Энэтхэгийн далайн асуудлаарх олон улсын бага хурал Вьетнам Улсын нийслэл Ханой хотод энэ сарын 27-28-нд болох ба Хятад, Энэтхэг, Сингапур, Австрали, Вьетнам зэрэг 43 орны төлөөлөгчид оролцоно гэж хурлыг зохион байгуулагчид өнгөрсөн мягмар гарагт мэдээллэв. Энэ бага хурал гурав дахь удаагаа болох гэж буй нь энэ аж.
“Бүс нутгийн харилцааны тогтолцоог бүрдүүлэх нь” сэдэвтэй “Энэтхэгийн далайн асуудлаарх бага хурал-2018” арга хэмжээнд эрдэмтэн судлаачид, дипломатууд болон бодлого боловсруулагчид оролцож, бүс нутагт тулгамдаад буй худалдаа, аюулгүй байдал болон засаглалын асуудлуудыг хэлэлцэх юм байна. Энэтхэгийн далайн асуудлаарх олон улсын бага хурлыг 2016 онд Сингапурт, 2017 онд Шри Ланканд зохион байгуулж байсан ажээ. Тус бага хурал нь Вьетнамын дүр төрхийг дэлхий дахинд харуулах мөн бүс нутгийн далайн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд тусладаг.
Эх сурвалж: Үндэсний шуудан
|