МАРК ЗУКЕРБЕРГ 650 гаруй хуурамч хуудсыг хаасан
2018 оны 8 сарын 23
Иран болон ОХУ-тай холбоотой хуурамч хаягуудыг хааснаа Фэйсбүүк болон Твиттер компани мэдэгдэв. Ташаа мэдээлэлтэй 650 гаруй фэйсбүүк хуудас болон бүлгийг хааснаа тус компанийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг мэдээлсэн байна. Харин Твиттер компани Ирантай холбоотой 284 хуудас хаажээ. АНУ-ын консерватив бүлгүүд рүү ОХУ-аас цахим халдлага хийснийг зогсоосон гэж Майкрософт компани мэдэгдсэний дараа дээрх компани ийм арга хэмжээ авсан аж. “Иран болон ОХУ-аас гаралтай цахим халдлага бүхий хуурамч хаягуудыг илрүүллээ. Хүмүүсийг харилцаандаа итгэлтэй байгаасай гэсэн үүднээс тэдгээрийг хаасан” гэж Фэйсбүүк компанийн удирдлага мэдэгджээ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
594152
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс