Египетчүүдийг айлгасан “ДАЛАЙН ХҮМҮҮС”

2018 оны 8 сарын 21

3

Эртний Египет бол хүн төрөлхтний хамгийн анхны төрт улсуудын нэг бөгөөд тэр тусмаа цэрэг зэвсэг, эдийн засаг болон барилгын салбартаа эртнээс бусад улсуудаа тэргүүлдэг байв. Үүний илэрхийлэл болж тэд МЭӨ 2687 оны үед манай гаригийн хамгийн аугаа барилгууд болох гизагийн пирамидуудыг барьж дуусгасан байдаг. Энэ нь тухайн улсыг одоогоос 4600 гаруй жилийн өмнө ямар өндөр төвшний инженерчлэлийн төвшинд хүрсэн байсныг илтгэх мэт. Египет улс өөрийн хүчирхэгжилтийг олон мянган жилийн турш хадгалж явсан нь үнэн, түүхийн бүхий л цаг үед тэд маш олон улс, овог аймгуудтай дайтан тулалдаж явсан боловч Рамессес II фараоны хаанчлалын үе буюу МЭӨ 1250 оны үед тэд урьд хожид хэзээ ч харж байгаагүй аймшигт дайсантай учирсан байдаг.

1

Анх Египетчүүд тэднийг чухам хаанаас ирсэн, хэн болох, мөн ямар зорилготой болохыг нь огт мэдэхгүй байлаа. Газар дундын тэнгист орших Египетийн цэргүүд уг үл мэдэгдэх асар олон тооны усан онгоцнуудыг чухам ямар зорилготой ирж буйг нь мэдэхгүй боловч байгалийн зөн совингоороо тийм ч зочломтгой хандсангүй. Энэ нь ч оносон юм. Үл мэдэгдэх хүмүүс усан онгоцноосоо тэдэн уруу аварга том чулуугаар харван эрэг дээр байгаа явган цэргүүдийг бут цохих аж. Ийм технологи үзээгүй Египетийн цэргийн жанжид хамгаалалтын цэргүүдээ ухраах тушаал өгөн эрэг дээр буулган тулалдах гэтэл аймшигтай үс ноос бүхий хувцастай, толгойн дээрээ эвэртэй эртний викинг маягийн цэргүүд байсан гэдэг. Тэд бадируун гартаа сүх атган таарсан бүхнээ нэвт сүлбэх аж.

2

Ийнхүү МЭӨ 1250 онд Рамассес II фараоны хаанчлалын үед Египетчүүд Викингчүүдтэй тулалдсан байх магадлал бий болсон юм. Энэ талаар түүхийн маш олон сурвалж бичигт тэмдэглэн үлдээсэн бөгөөд эх газрын Египетийн армийг бут цохин хот, тосгодуудыг нь шатаасны дараа тэд яг ирсэн замаараа буцаж одсон байдаг. Хамгийн сонирхолтой нь тэд дахин хэзээ ч эргэж ирээгүй бөгөөд тэдний сураг тэр чигтээ алдарсан байна. Хүн төрөлхтний түүхэнд үүнтэй төстэй явдал Византын эзэнт гүрний түүхэнд тохиолдсон бөгөөд он цаг нь МЭӨ 1248 оны хавьцаа байдаг аж. Викингүүд магадгүй газар дундын тэнгисээр байлдан дагуулалт хийн дээрэм тонуул хийж байгаад эх нутагтаа буцсан байж ч болох.

Эх сурвалж: Хүн төрөлхтний фото түүх 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594060
0 эможи

keyboard_arrow_up