Шар айраг уухын төлөө ОНГОЦ БАРЬЦААЛСАН НЬ

2018 оны 8 сарын 20

1

1985 оны 6-р сарын 21-ны өдөр Норвегийн Trondheim хотоос Oslo хот хүртэлх шууд нислэг үйлдэж байсан Boeing 737 онгоцонд тус үйл явдал тохиолджээ. Онгоцонд суух үедээ л согтуу байсан 24 настай Stein Arvid Huseby нислэгийн турш виски уусаар онгоц газардахаар 30 минутын өмнө виски захиалахад онгоцны үйлчлэгч уг нислэг дотоодын нислэг тул виски бага байсан тул дууссан гэдгийг хэлсэн байна. Huseby ч түүний үгийг зөвшөөрөн вискигээ тухтай ууж дуусгасан байдаг.
Гэвч онгоц газардан хүмүүс суудлаасаа босох үед тэрээр дахин виски уухыг хүссэн бөгөөд виски дууссан тул онгоцноос гарч худалдаж аваад уух шаардлага тавьтал тэрээр цүнхнээсээ гар буу гаргаж ирэн онгоцонд зорчиж байсан 120 хүний багийн 8 гишүүнтэй хамтад нь барьцаалсан байна. Тэрээр энэ бүхнийг хийж байхдаа хэтэрхий согтуу байсан бөгөөд нисэх багийн гишүүд амжиж цагдаад мэдэгдэж чадсанаар хэдхэн хормын дотор уг онгоцыг цагдаа болон тусгайгийнхан бүсэлсэн аж. Ийнхүү хүнд байдалд орсон Huseby чухам өөрөө юунд яваад орчихсоноо ойлгох чадалгүй байж байтал цагдаагийн ахмад түүнтэй холбогдож шаардлагыг нь асуусан байдаг.

2

Гэвч Huseby түүнд юу ч хэлэхгүй гээд зөвхөн Норвеги улсын ерөнхий сайд эсвэл хууль зүйн сайдтай уулзаж шаардлагаа тавина хэмээн хэлжээ. Цагдаагийнхан түүний шаардлагыг ерөнхий сайд болон хууль зүйн сайдад тавьсан боловч тэд цөм уулзахаас татгалзсан тул цагдаагийнхан өөрсдөө учраа олохоос өөр араггүйд хүрчээ. Олон цаг үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд цагдаа нар түүний шаардлагыг мэдэж чадсан бөгөөд тэр нь онгоцон дахь спиртийн төрлийн шингэн зүйл дууссан тул ердөө шар айраг хүссэн байлаа. Цагдаагийнхан 120 энгийн иргэнийг 1 авдар шар айргаар тохиролцох мундаг тохироо хийж чадсан бөгөөд авдар шар айргаа уунгаа нүд цавчилгүй хөлгийн багийн 8 гишүүнийг харсаар байсан аж.

77083_1477757887

Хэсэг хугацааны дараа Huseby улам бүр согтсон бөгөөд цагдаа нар түүнд Норвеги дахь хамгийн чанартай вискиг олж түүнд өгөхөөр тохирсон байна. Иймд тэрээр виски уухыг их хүсэж байсан тул хөлгийн багийн 8 гишүүнийг вискигээр сольсон бөгөөд харамсалтай нь вискигээ онгойлгож амжаагүй байтал тусгайгийнхан дайран орж түүнийг баривчилсан байдаг. Тэрээр хэдий тун хүнд гэмт хэрэг хийсэн боловч согтуу байсан гэх үндэслэлээр 3 жилийн хорих ял оноож 5 жилийн зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн түүхтэй. Түүний дээрэм бүхий л цаг үеийн нисэх онгоц барьцаалсан гэмт хэргүүдээс цор ганц терроризмын шинж чанаргүй гэмт хэрэг байсан юм.

Эх сурвалж: Хүн төрөлхтний түүх 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593984
0 эможи

keyboard_arrow_up