Арсланг гэр бүлийн ГИШҮҮНЭЭ болгосон ЦОР ГАНЦ тохиолдол

2018 оны 8 сарын 17

1

Гайхамшгийг бодит амьдралтай холбож чадсан эр Charles Edward Hipp 1904 онд төрсөн бөгөөд түүнийг 4 настай байхад эцэг эх хоёр нь хоёул амиа алдсан бөгөөд тэрээр эмэг эх дээрээ очин амьдарч улмаар найзуудтайгаа хамт амьдрах болжээ. Hipp 12 настайдаа өөрийн дураар сургуулиа орхисон бөгөөд шоубизнест хөл тавихын тулд циркт ажилд орж амьтан сургагчийн туслах болсон байдаг.

2

Түүнчлэн тэрээр циркт ажиллахын зэрэгцээ газрын тос олборлох компанид ажилладаг байсан бөгөөд 1934 онд гэр бүл зохион Texas муж уруу нүүх хүртлээ хоёр ажил давхар хийсэн юм. 1938 онд Hipp өөрийн газрын тосны компанийг байгуулж чамгүй мөнгө олж байсан боловч хувь хүний төрөлхийн сонирхол болох шоубизнесийг хэзээ ч матраж чадаагүй аж. Нэгэнт өөрийн амьдралыг босгож чадсан тул дэлхий даяар маш олон улс орнуудаар аялаж явсаны эцэст 1955 онд Dallas хотын амьтны хүрээлэнгээс 12 долоо хоногтой бяцхан бамбарыг өргөж авсан байдаг. Түүнийг Blondie хэмээн нэрлэсэн түүхтэй.

3Цаг хугацаа өнгөрхийн хирээр  бамбар том болж нас бие гүйцсэн эрслэн болов. Hipp-ын эхнэр эхэн хэсэгтээ Blondie-оос маш их айж хүүхдүүддээ санаа зовдог байсан ч Hipp энэ бүх айдсын үгүй хийж чадсан юм. Тэрээр үнэхээр хосгүй авъяаслаг амьтан сургагч байсан бөгөөд 1958 он гэхэд эрслэн хэдийнээ гэр бүлийн гишүүн болсон бөгөөд гадуур дагуулж явахад яг л нохой шиг үргэлж хошуувч зүүлгэн авч явдаг байв. Гэхдээ бодит байдал дээр Blondie-д хошуувч хэрэг байгаагүй бөгөөд тэрээр хэзээ ч хүн руу дайрахгүй маш дөлгөөхөн зантай, эрх амьтан байлаа. Blondie 1968 онд нас бие гүйцэж жам ёсоороо хөгширч үхэх хүртлээ тэдний гэр бүлийн нэг гишүүн болон амьдарсаар байв. Харин түүний эзэн Hipp 1984 онд таалал төгссөн юм.

Эх сурвалж: Хүн төрөлхтний фото түүх 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593953
0 эможи

keyboard_arrow_up