“LEXUS SC“-ийн хамгийн сүүлийн загвар

2018 оны 8 сарын 17

Arslan.mn

1991 оноос 2010 оны хооронд үйлдвэрлэсэн Lexus-ийн дээд зэрэглэлийн купе загварын спорт автомашин бөгөөд 2-р үеэсээ дээвэр нь онгойдог кабриолет загвараар гарч эхэлсэн юм. Японы дотоодын зах зээлд Toyota Soarer нэрээр худалдаалагдаж байсан.  

2-р үе 2001-2010 он
2-р үеийн  хөнгөн цагаанаар хийсэн автоматаар хаагдаж, онгойдог дээвэртэй кабриолет загварыг 1999 оны 11 сарын Токио-гийн автошоуд төсөл загвар маягаар үзүүлсэн.

Мөн 2000 оны Парисийн авто салонд тавьсны дараа 2001 оноос бодитойгоор худалдаанд гаргасан юм.

Японд Toyota Soarer-ийн 4-р үе болон гарсан байна. Гадна талын дизайныг урьд нь Toyota Vitz-ийн дизайн дээр ажиллаж байсан Сотилис Куос гэх европ хүн гаргасан байна.

4 суудалтай гэх боловч бусад купе машинуудын адил арын 2 суудал нь зай багатай. Харин арын тээшний хэсэг нь дээвэр  онгойж хураагдсан үед ч гольфийн цүнх элбэг багтахаар юм. 

Тухайн үед автоматаар онгойдог дээвэр нь дэлхийд анхных байсан бөгөөд нийт 10 цахилгаан мотор хэрэглэсэн юм. Үүнээс гадна хүчин чадал, чанар хийц, найдвартай байдлаараа шилдэг байсан. 2004, 2005, 2006 онд Америкийн автомашины чанарын стандартын IQS байгууллагаас гаргадаг дээд зэрэглэлийн спорт автомашин ангилалд 1-р байр, 2007, 2008, 2009 онд VDS байгууллагын спорт автомашины чанарын үзүүлэлтээр мөн л 1-р байр эзэлжээ.


2006 онд хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн ба  гадна талын урд нүүр нь lexus-ийн бусад загвар болох GS-ийн 3-р үе, IS-ийн 2-р үетэй адил дизайнтай болсон юм. Хойд гэрлүүд нь энгийнээс диодон технологтой болсон. Их гэрэл нь AFS эргэх үед тусгал нь шилждэг системтэй болсон.

Өнгөний хувьд 11 сонголттой бөгөөд Mc Levinson брэндийн систем хөгжим стандарт тоноглолд орсон. Хөдөлгүүр нь Lexus LS-ийн 3-р үед тавигдсан 4.3 литрийн V8 хөдөлгүүр бөгөөд үүнийг дагаад нэр нь SC430 болсон.

Хурдны хайрцаг 5 шаттайгаас 6 шаттай болсон. Кузовын доод шалны зузаан нэмэгдсэнээр гажилт даах чадвар 40%-иар нэмэгдсэн. Ингэснээр онгорхой дээвэртэй машинд байдаг кузов гажих явдал байхгүй болсон.

Мөн амортизаторыг сайжруулж, 18 инчийн ободны загварыг шинэчилсний дээр утаан бууралттай никель ободыг сонгох боломжтой болсон. Нөөц дугуйд хийлдэггүй хагардаггүй дугуйг захиалгаар хийлгэж болно. 2010 онд ободны дизайн 6 салаатай болж шинэчлэгдсэн. Дотор салоны өнгө болон дубэн оруулгын өнгөний сонголт нэмэгдсэн.

Нэгэнт спорт автомашины их давлагаа өнгөрч ердөө 200 хан ширхэг зарагдах болсноор энэхүү загварын үйлдвэрлэлийг 2010 оноос зогсоосон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593931
0 эможи

keyboard_arrow_up