“ВИНСЭНТ” буюу “Одод түгсэн шөнө”

2018 оны 8 сарын 09

Уран зураг, урлаг гэдэг гайхамшиг нь бүсгүйчүүд бидний сэтгэлийг үргэлж хөглөж, сансар лугаа нисэн одох мэт мэдрэмжийг төрүүлдэг. Тэгвэл бүсгүйчүүд бидний сайн танил, алдарт эксперсионист зураач Ван Гогийн “Одод түгсэн шөнө” зурагт зориулан бүтээсэн дууны түүхээс танд хүргэж, зургийг ажингаа дууг нь сонсохыг санал болгож байна.

Холбоотой Зураг

Винсэнт “Vincent” дууг Дон МакЛин алдарт зураач Винсэнт Ван Гог-ын гэгээн дурсгалд зориулж бичжээ. Энэхүү дууг хүмүүс дууны эхэнд гарах хэдэн мөртөөр нь шууд гадарладаг. Одод түгсэн шөнө, одод түгсэн шөнө... хэмээн дуулах нь зураачийн тэрхүү алдарт бүтээлийг дурьдаж байгаа хэрэг гэнэ.

1971 онд МакЛин Винсэнтийн ажил, амьдралынх нь талаарх түүний дүүгийнх нь бичсэн номыг уншснаар энэ дуугаа бичих санаа төржээ. Жилийн дараа гэхэд түүний дуу Их Британид нэгт, АНУ-д 12-т бичигдсэн байна. Тэрээр хэлэхдээ “ Амьдрал маань энэ дууг бичих үед сайхан байгаагүй. Гэрлэлт маань намайг тарчлаан зовоож байсан. Хэдийгээр миний амьдрал Ван Гогынх шиг хэцүү байгаагүй ч жаргал үгүй байсан.” гэжээ.

Зураач маань сэтгэцийн өвчинөөр шаналж байсан бөгөөд 1889 онд хоргодох газар өөрийн хүслээр очсон шөнөө гадагшаа гарах эрхийг нь хориглосон байсан учраас бодол дотроо төсөөлөн Одот шөнө зургаа зуржээ. Тэрээр уг шөнийг өдрөөс ч илүү өнгөлөг, гэрэл гэгээтэй байсан хэмээн тэмдэглэлдээ үлдээсэн байдаг байна.

Холбоотой Зураг

Уг дуун дахь “Ноорхой хувцастай хүмүүс”, “Тэднийг чөлөөлөх гэж та хичнээн их хичээлээ дээ” гэх мөртүүд нь Ван Гогын хэрхэн хүмүүнлэгийн ажилд идэвхитэй оролцон нийгэмд гадуурхагдсан хүмүүст хандаж байсан хайр энэрэл нь түүний уран бүтээлд шингэснийг бидэнд хэлж өгж буй хэрэг гэнэ. Мөн Ван Гогын гэр бүл болоод хэсэг бүлэг найз нөхөд түүний өгөөмөр занг буруугаар шүүмжилдэг байсан нь “Тэд яагаад ч сонсохгүй нь/ Тэд яахаа ч мэдээгүй” зэрэг мөртүүдээр өгүүлэгджээ.

    Ван Гогыг нас барсных нь дараах хүртэл ч түүний уран бүтээл алдартай байгаагүй байна. Тэрхүү байдлыг нь Мак Лин мөн дээрхи хэдэн мөрттэй  холбон тайлбарлажээ.

Мак Лин дууныхаа сүүлийн хэдэн мөрүүддээ “ Тэрээр өөрийн ухаанаасаа болж зовсон” ,” Дурлалт хүн адил дутуу амьдралыг эдэлсэн” хэмээн дуулсан нь зураачийн хэрхэн өвчнөөсөө болж зовж шаналахдаа тэвчилгүй амиа хорлосныг тэрээр дуугаараа өгүүлсэн ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593664
1 эможи

keyboard_arrow_up