ТҮҮХИЙГ бүтээсэн ЭР
Хүн болгон харилцан адилгүй сонирхолтой байж бүр хэний ч төсөөлмөөргүй зүйлсэд ч зарим хүмүүс татагддаг аж. Тэгвэл уг эрхмийг Феликс Баумгартнер гэх бөгөөд анх Австрали улсын нисэх хүчинд алба хааж байгаад улмаар сансрын нисгэгч болж сонирхлоороо шүхрийн спортоор хичээллэж эхэлжээ. Тэрээр 2012 оны 10-р сарын 14-ны өдөр хамгийн өндрөөс шүхрээр буусан хүн гэх түүхэн амжилт тогтоохын тулд тусгай хөөргөгч агаарын бөмбөлөг ашиглан 39 км-ын өндөрт гарч дэлхий уруу чөлөөт уналт хийсэн байдаг. Уг уналт нь тухайн үедээ хоёр дээд амжилтыг тогтоосон бөгөөд эхнийх нь хамгийн өндрөөс чөлөөт уналт хийсэн хүн бол хоёр дахь нь хүн анх удаа ямар ч техник ашиглалгүйгээр дууны хурднаас илүү хурднаар ниссэн явдал байлаа. Түүний уналтын хурд нь 1357 км цагийн хурдтайгаар хэмжигдсэн байна.
Гэвч тэрээр энэхүү гайхамшигт алхмыг хийхийн өмнө олон жилийн турш дэлхийн өнцөг булан бүрт бүхий л төрлийн уур амьсгалтай газруудаар шүхрээр газардаж байсан бөгөөд 1990 онд Бразилын нийслэл Рио Де Жаниеро хотын тэнгэрт онгоцноос унах явцдаа түүний шүхэр аварга том Христийн хөшөөний нэг гаранд нь тээгэлдэн гацсан байдаг. Аз болж тухайн үед түүний шүхэр хоёр давхаргатай байсан тул дараачийн давхаргийг үргэлжлүүлэн задалж газарджээ. Дашрамд дуулгахад уг алдарт хөшөөг 1931 оны 10-р сарын 12-ны өдөр Коркодавын толгодын орой дээр барьсан байдаг. Хөшөө нь толгодын хамгийн өндөрлөг хэсэгт буюу 704 метрийн өндөрт орших бөгөөд уг хөшөө нь өөрөө 30 метр өндөртэй аж.