ХАЙРЫН ХАНА
2018 оны 8 сарын 03
40 хавтгай дөрвөлжин метр хэмжээтэй энэхүү “хайрын” хана Францын нийслэл Парис хотын Монмартре дүүргийн Жан Риктюсийн өргөн чөлөөнд байрладаг.
Ханыг 2000 онд уран бичээч Федерик Барон, зураач Клэр Кито нар санаачлан бүтээжээ. “Хайрын” ханан дээр “БИ ЧАМД ХАЙРТАЙ” гэдэг үгийг дэлхийн 250 гаруй хэлээр 311 удаа бичсэн байдаг аж. Тэдгээр дунд Монголоор бичсэн ч бий.
Энэхүү хана нь лаваар өнгөлсөн 612 жижиг хавтангаас бүрдэж буй. Хавтан тус бүр 21*29.7 см буюу А4 цаасны хэмжээтэй.
Харин ханан дээрх улаан дүрснүүд “эмтэрсэн” зүрхний хэлтэрхийг илтгэдэг байна.
Эх сурвалж: TV5
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
593459
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс