Хонконгийн тэнгэр баганадсан цамхагуудад яагаад “нүх“ байдаг вэ?

2018 оны 8 сарын 03

Баруунд огт дэлгэрээгүй тэнгэр баганадсан барилгууд дунд "нүх" байх архитектурын энэхүү шийдлийг Хонконгт харж болно.

Орчин цагийн энэхүү шийдэл нь ямар учиртай вэ?

Барилгуудын давхрын ачаалал бууруулахын тулд, салхинд тэсвэртэй байхын тулд гэж бодож байна уу? Тэгвэл огт өөр учир шалтгаантай гэнэ. Эртний Хятадын гүн ухаан буюу "фэншуй"-тай холбоотой гэнэ. Хонконгийн ууланд луу нутагладаг, тэдгээр луу ус ууж, амны цангаагаа тайлахаар доош буудаг гэж эртнээс итгэсээр иржээ. 

Хонконг нь уул болон тэнгисийн дунд байрлалтай нь эдийн засгийн хөгжлийн гол түлхүүр гэдэгт итгэсээр иржээ. Тиймээс тэнгисийн эрэгт шинээр баригдаж буй өндөр барилгууд дунд "нүх" гаргаснаар, лууны замыг хаахгүй гэсэн учиртай юм. Мөн "аз дуудагч" лууг барилгын голоор гаргаснаар амжилт, аз бүхнийг авчирна гэж барилгын эзэд үздэг байна. 

Хятадад олон мянган жилийн өмнөөс байгаль дэлхий, хүн хоёр нягт холбоотой гэж үзсээр иржээ. Дундаа "нүхтэй" барилга барих нь 5,000 жилийн түүхтэй Хятад улсын орчин цагийн иргэд өнө эртний түүх соёл, ёс заншлаа хадгалан үлдэж буй гэж  "фэншуй"-н ухаан тайлбарладаг байна. 

Эх сурвалж: TV5
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593458
0 эможи

keyboard_arrow_up