Дэлхийн орнууд кофег хэрхэн уудаг вэ?

2018 оны 8 сарын 02

Шинэхэн чанасан кофе... Анхилам үнэрийг нь үгээр илэрхийлэхийн аргагүй. Дэлхий даяарх олон сая хүний шинэхэн өглөө шинэхэн чанасан кофегоор эхэлдэг гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгвэл зарим улс орон өөрийн онцлог болон нууц агуулсан кофе бэлтгэдэг гэнэ. Жүрж, халуун перц, самар, сармистай кофе... Танд төсөөлөгдөж байна уу? Ингээд дэлхийн орнуудад ямар кофе уудаг болохыг хамтдаа сонирхоцгооё.

Өндөгтэй кофе /ВЬЕТНАМ/

Кофены орцонд: өндөгний шар, өтгөрүүлсэн сүү, элсэн чихэр болон халуун кофе багтана.

Лапланд кофе /ФИНЛЯНД/

Лапланд бяслаган дээрээс кофегоо аягална.

Ром аргаар бэлтгэсэн эспрессо /ИТАЛИ/

Зүсэм нимбэгтэй эспрессо. Уухаасаа өмнө цайны халбагаар нимбэгээ аяганы хана, аль эсвэл ёроолд шахан шүүсийг нь гаргаж, кофендоо амт нэмнэ.

Лагрима /АРГЕНТИН/

Хөөсрүүлсэн сүүн дээр хэдхэн дусал аагтай, өтгөн кофе нэмдэг. Кофе биш кофетой сүү гэлтэй.

Бонбон /ИСПАНИ/

Энэ бол өтгөрүүлсэн сүүтэй эспрессо. Харин энгийн сүүг, өтгөрүүлсэн сүүтэй холих юм бол leche y leche болж хувирна.

Амтлагчтай кофе /МАРОККО/

Гүнжидийн үр, хар перц, самрыг кофены үртэй хольж нунтаглана... Тийм ээ, үнэхээр өтгөн, аагтай кофе болно.

Цайтай кофе /ХОНКОНГ/

Сүүтэй цай, кофены холимог. Эхний балгалтаар л гайхширна. Дөрвөн уут хар цай, перец, өтгөрүүлсэн сүү, 2 шот кофе шаардлагатай.

Фраппе /ГРЕК/

Кофе, зайрмаг, сүү, хүйтэн ус... Эдгээр орц байхад л амттай frappé бэлэн гэсэн үг.

Фарисей /ГЕРМАН/

Гэр бүлийн баяр ёслолын үеэр согтууруулах төрлийн ундаа “нууж” хэрэглэхийн тулд энэ ундааг санаачилжээ. Сүүн хөөсний доор, кофен дотор ром дарс “нуудаг” байжээ.

Тоуба /СЕНЕГАЛ/

Кофены үрээ шарахдаа гвинейн перецний үр нэмж өгдөг. Дараа нь энгийн л нэг кофены адил чанаж бэлтгэнэ.

Сармис, зөгийн балтай кофе /ТУРК/

Турк улсад энэ кофе ихэд алдартай. “Эртний маврчуудын жор” гэж энэ кофег өөрөөр нэрлэдэг байна.

Жүржтэй кофе /ЯМАЙК/

Ямайк гэхээр юун түрүүнд сайн чанарын ром дарс бодогдоно. Тэгвэл Ямайкчууд кофендоо ч мөн ром дарс нэмж уудаг байна. Мөн зүсэм жүрж дагалдуулна.

Эх сурвалж: TV5
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593402
1 эможи

keyboard_arrow_up