Төрөлхийн САХАЛТ бүсгүй

2018 оны 8 сарын 01

1

Хэн нэгнийг доромжлох, эсвэл муулахаасаа өмнө хэрэв би ийм өгөгдөлтэй ингээд төрсөн бол яах билээ гэж үргэлж бодох хэрэгтэй мэт. Тэртээх 1865 оны 7-р сарын 14-ны өдөр АНУ-ын Виржиниа мужид нэгэн бяцхан охин төрсөн нь төрөлхийн сахалтай охин байлаа. Энэ бол анагаах ухааны түүхэнд маш ховор тохиолддог үзэгдэл байсан юм. Түүнийг төрсөн даруйд эцэг эх нь хүүхдээсээ маш их айсан бөгөөд тэдний харцнаас охиноо чин сэтгэлээсээ хайрлан амьдрахгүй гэдэг нь ойлгомжтой байлаа. Иймд хөөрхий охиныг 9 сар хүртэл нь гэртээ өсгөж байгаад  “эрэмдэгүүдийн цирк” гэх нэрээрээ дэлхийд алдаршсан ноён Барнумтай уулзаж охины 7 хоногийн 150 доллараар түрээслэх болсон байна.

3

Түүний хүүхэд нас бүхэлдээ музейн үзмэр шиг л өнгөрч байв. Бүр үүгээр барахгүй шашны хэт үзэлтнүүд түүнийг бурхан эсвэл чөтгөр аль илгээсэн болохыг мэдэхээр циркээс нь хулгайлж байсан ч удаа бий. Аз болж цагдаа нар түүнийг Виржиниа мужийн нэгэн сүмээс амьдаар нь бүрэн бүтнээр нь олсон байна. Уг явдлаас үүдэн эцэг эх нь охиноо түрээсэлж байсныг АНУ-ын шүүх олж мэдсэн байдаг. Энэ нь яаж ч бодсон хууль хийгээд ёс зүйд харшилж байсан тул хаалттай шүүх хурлын дараа эцэг эхийнх нь эцэг эх байх эрхийг нь хасан охиныг Барнумтай өөрөө гэрээгээ байгуулж чадвал циркт ажиллаж болно хэмээн хэлжээ.

2

Угаас сэргэлэн хийгээд соёлтой залуу болох Барнум бяцхан охинтой учраа ололцон хамтдаа шиг орлогоо тэнцүү хуваан хамтрагч маягаар амьдрах болжээ. Охин бие ээ дааснаас хойш түүний амьдрал эрс сайжран их хэмжээний хөрөнгө мөнгөтэй нэгэн болсон байдаг. Тэрээр 1881 онд Эллис хэмээх цирк үзэж байсан залуутай хайр сэтгэлийн харилцаатай болж улмаар гэр бүл болжээ. Гэвч уг залуу огт сахалгүй харин бүсгүй нь сахалтай байсан нь хамгийн ер бусын нь байлаа. Гэвч 1885 онд нөхөр нь түүнийг хаяж багийнхаа хайрттай суун гэр бүл болсноор бэлэвсэрч хоцорсон сахалтай бүсгүй хайр сэтгэлийн заяандаа гомдон шаналсаар 1902 оны 10-р сарын 22-ны өдөр нас барсан байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593372
0 эможи

keyboard_arrow_up