Малиа Обама найз залуутайгаа папарацичдын дуранд өртөв

2018 оны 7 сарын 30

Малиа Обама найз залуутайгаа папарацичдын дуранд өртөв

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагын охин Малиа Обама Их Британи найз залуутайгаа Лондоны гудамжаар хоол идэн алхалж буй нь папарацичдын дуранд өртжээ.  Барак Обамагын охин Малиа  одоо 20 настай найз залуу Рори Фаркухарсонтой жилийн өмнөөс үерхэж эхэлсэн аж.

Тэд хоёулаа Харвардын Их сургуульд суралцаж байгаа юм. Малиа Обама өнгөрсөн жил Харвардын их сургуульд хуулийн чиглэлээр суралцахаар болсон. Түүний эцэг эх Барак Обама, Мишель Обама нар ч мөн адил тус сургуулийг дүүргэсэн аж.

Рори нь Их Британийн хамгийн шилдэг сургуулиудын нэг болох Регбигийн сургуулийн 2015-2016 оны тэргүүний сурагчаар тодорч байжээ. Рори 2017 онд Харвардын их сургуульд элсэн оржээ.

Эх сурвалж: NEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593292
0 эможи

keyboard_arrow_up