Хүн төрөлхтнөөс ТУСГААРЛАГДСАН Амазоны овгийн СҮҮЛЧИЙН ХҮН амьд байгааг баталжээ

2018 оны 7 сарын 21

Arslan.mn

Овгийнхноосоо ганцаар амьд үлдэж, сүүлийн 22 орчим жил Амазоны ширэнгэд ганцаар амьдарч буй хүний дүрс бичлэгийг саяхан ил болгожээ.

Хагас нүцгэн 50 гаруй насны эр сүхээр мод цавчиж буй дүрсийг холоос авч чадсан байна.

Бичлэгийг хийсэн Бразилын засгийн газрын уугуул иргэдийг хамгаалах Фунай агентлагийн Рондониа муж дахь салбарынхан уг хүнийг эрүүл саруул байгааг мэдээлжээ.

Түүний овгийнхон ширэнгэнд нүх ухан урхи тавьж, гахай, шувуу, сармагчин агнаж хүнсэндээ хэрэглэдэг юм байна. Энэ бүс нутгийн уугуул иргэдийг 1970-аас 1980-аад оны үед мод огтлогчид, фермерүүд, газрын наймаачид олноор нь хөнөөж байжээ.

Улмаар энэ овгоос үлдээд байсан сүүлчийн 6 хүнийг 1995 онд фермерууд хөнөөхөд нэг хүн зугтаж ганцаар амьд үлдсэн юм байна. Үлдсэн ганц хүнийг 1996 онд амьд байгааг Фунай мэдсэнээр тэр цагаас хойш алсаас хянаж, хамгаалж байжээ.

Түүний амьдардаг ширэнгийн хэсгийг 2015 онд албан ёсоор дархалсан юм. Одоо Фунайн мэргэжилтнүүд энд амьдардаг уугуул хүмүүстэй аль болох уулзалгүй, зөнгөөр нь амьдруулж байдаг ажээ.

Танару гэгддэг хамгаалагдсан бүс нь 8,070 гектар нутаг дэвсгэртэй ширэнгэ бөгөөд эргэн тойрондоо фермийн аж ахуйнуудаар битүү хүрээлэгдсэн байдаг.

Одоогоор Бразилын Амазоны хэсэгт нийт 113 овог хүн төрөлхтнөөс тусдаа амьдардаг гэж Фунай тооцоолжээ. Мөн Перуд 15 овог байдаг бол Боливи, Эквадор, Колумбид мөн цөөн овгууд оршдог гэнэ.

Ан гөрөө хийн, жимс ургамал түүж амьдардаг эдгээр хүмүүсийн амьдрах орчин болсон Амазоны ширэнгэ улам бүр хумигдаж байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна.

Эх сурвалж: Ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593022
0 эможи

keyboard_arrow_up