Компьютерийн оронд бичгийн машин хэрэглэхийг санал болгож байна

2014 оны 7 сарын 17

Тагнуул хийсэн хэмээх дуулианаас үүдэн Герман болон АНУ-ын харилцаанд сэв суугаад байгаа. Тодруулбал, хамгийн сүүлд гэхэд энэ сарын эхээр АНУ-ын талд тагнуул хйисэн гэх хэргээр ХБНГУ-ын тагнуулын газрын нэгэн ажилтанг саатуулсан. Эхэндээ түүнийг Оросын талд тагнуул хйисэн гэж хардаж байсан ч мөрдөн байцаах явцад тэрээр Америкийн талд ажиллаж байснаа хүлээсэн юм. Үүний дараа ХБНГУ-ын Засгийн газраас Берлин дэх АНУ-ын ЭСЯ-ны дэргэдэх тусгай албаныхнаас энэ талаар даруй тайлбар хийхийг шаардсан. Сүүлийн үед хоёр орны хооронд өрнөөд буй энэ мэт дуулианаас үүдэн ХБНГУ-ын парламент буюу Бундестагийн гишүүд нэгэн санал дэвшүүлээд буй. тэд өдөр тутмын үйл ажиллагаандаа компьютер бус бичгийн машин хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Энэ  талаар тус улсын өдөр тутмын "Tageszeitung" сонинд мэдээлснээр "Бид бичгийн машиныг хэрэглэснээр Америкийн тагнуулчдаас зайлсхийж чадах юм. Мөн шифр бүхий гар утас, электрон мессежийг ашиглах нь илүү аюулгүй байх болно" гэжээ. Түүнчлэн Бундестагийн зарим хороо хаалттай хуралдааныг хэний ч сонсож болохооргүй тусгай танхимд хийж байх гэнэ. Учир нь тагнуултай холбоотой дуулиан дэгдсэн нь ийм арга хэмжээ авахад хүргэсэн байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Бундестаг дахь Христийн ардчилсан хобооны фракцын төлөөлөгч Родерих Кизеветтер, мөн Парламент дахь тусгай албаны үйл ажилллагааг хянах хорооны гишүүн асан Штеффен Бокхан нарыг тагнасан байсан нь шалгалтаар илэрсэн гэнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5928
0 эможи
keyboard_arrow_up