АНУ-ын төрийн тэргүүний хийхийг хориглосон зүйлсийн талаар анх удаа олонд дэлгэжээ
Америкийн Ерөнхийлөгчийн ажил үүргийн талаар жирийн америкчууд андахгүй мэддэг. Харин түүний юу хийж болохгүй талаар хүмүүс төдийлөн мэддэггүй ажээ. Тэгвэл мэргэжлийн хүмүүс АНУ-ын төрийн тэргүүнийг юу хийхийг хориглодог талаар анх удаа олонд ам нээсэн байна.
1 Утсаар ярьж, ил захидал бичиж болохгүй
“АНУ-ын нууц алба Ерөнхийлөгчийн бүхий л үйлдлийг хянаж, аюулгүй байдлыг нь хянадаг. Тухайлбал, зөвхөн аюулгүйн шугамаар л утсаар ярих, дүрсээ харж ярих боломжтой” гэж Виржиниягийн Холбооны их сургуулийн аюулгүй байдлын профессор Матт Пинскер (Matt Pinsker) хэллээ.
Хэрвээ бид утсаа аваад л хүссэн хүн рүүгээ залгаад ярьж болдог бол Ерөнхийлөгч түрүүлж нууц албандаа мэдэгдэх ёстой юм.
2 Кино үзэхээр явна гэж саналтгүй
“Кино үзэхээр явах талаар зүүдлээд ч хэрэггүй” гэж Пинскер профессор хэллээ. Харин Цагаан ордонд Ерөнхийлөгчийн үзэхийг хүссэн киног авчирч үзүүлдэг юм байна. Гэхдээ хааяа нэг гадуур гарч кино үзэж, гэрийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх гоё шүү дээ. Гэтэл Америкийн Ерөнхийлөгчид ийм сонголт байхгүй.
3 Гадуур хооллох хориотой
“Гадуур гарч хооллож болно. Гэхдээ нууц албаныхан рестораны аюулгүй байдлыг урьдчилан хангах ёстой байдаг” гэж Пинскер мөн хэллээ. Мөн Ерөнхийлөгчийн идэх хоолыг аюулгүй албаны амтлагч мэргэжилтэн урьтаж шалгаагүй тохиолдолд тэрээр Цагаан ордноос гадуур хоол идэх боломжгүй.
4 Жолоо барьж болохгүй
“Ер жолоо барьж болохгүй” гэж Пинскер хэллээ. “Ерөнхийлөгч маань аюултай нөхцөл байдалд хэрхэн ажиллах чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжлийн жолоочтой, өндөр хамгаалалттай машин унадаг. Гэсэн хэдий ч явган алхаж, дугуй унаж, зугаалж болдог" талаар Вилланова их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор доктор Жим Ронан (Dr. Jim Ronan) хэлсэн юм.
АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Роналд Рейган машин барихын хүслэн болдог байсан учраас Цагаан ордны гадаа талбайд машинтайгаа чөлөөтэй нааш цааш явдаг байжээ. "Ерөнхийлөгч байхдаа машин барихын сайхныг мартсан байсан" гэж 43 дахь төрийн тэргүүн Жорж Буш хэлж байжээ.
5 Хүүхдийнхээ урлаг, спортын арга хэмжээнд оролцож болохгүй
Ерөнхийлөгч гэр бүлийн гишүүдтэйгээ цагийг өнгөрөөж чаддаггүй нь хамгийн таагүй гэж профессор Ронан хэллээ. Жишээ нь хүүхэд, ач нарынхаа жүжгийг үзэж чадахгүй, спортын тэмцээнд оролцох боломжгүй байдаг аж. Учир нь хамгаалалтын албаны бүрэлдэхүүнтэй явах шаардлагатай байдаг. Мөн ингэж явбал бусад хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулна гэж үздэг юм. “Хүүхдээ өсөж том болохыг харах, авьяасаа хөгжүүлж байхыг нь харахгүй өнгөрнө гэж бодохоор онцгүй. Төрийн тэргүүний хүүхдүүд Цагаан ордонд гэрийн сургуульд сурдаг” гэж Ронан ярьсан юм.
6 Хувийн олон нийтийн сүлжээ ашиглаж болохгүй
Технологи хөгжихийн хэрээр нууц албаныхан тэр бүгдтэй сайн танилцаж, төрийн тэргүүнийхээ аюулгүй байдлыг сахих хэрэгтэй болдог. “Ерөнхийлөгч Барак Обама (Барак Обама)-гийн “Blackberry” болон Доналд Трамп (Donald Trump)-ийн твиттер хуудаснаас болж технологитой холбоотой аюулгүй байдлын хязгаарлалтыг бий болгосон” гэж Ронан хэлэв. “Хоёуланд нь тэдгээр зүйлсийг дахин ашиглахгүй байхыг зөвлөсөн гэнэ.” Мөн сонирхуулахад, Ерөнхийлөгч олон нийтийн сүлжээгээр таалагдахгүй хүнээ блоклож болохгүй аж. Олон нийтийн сүлжээнд хүн эрх чөлөөтэй санаа бодлоо бусадтай хуваалцаж болдог ч улсын тэргүүнд ийм боломж байхгүй юм.
7 Арилжааны онгоц ашиглаж болохгүй
Ерөнхийлөгч хувийн компаниудын нисэх онгоцоор зорчиж болдоггүй. Түүнд зориулсан “Air Force 1” хэмээх бүхэл бүтэн нисэхийн алба байдаг. Тиймээс бусад онгоцыг ашиглах шаардлага байхгүй.
8 Цонх онгойлгож болохгүй
Хаврын сайхан өдөр өрөөндөө цэвэр агаар оруулж, цонхоо онгойлгох эрх Ерөнхийлөгчид байдаггүй гээд бод доо. Өмнөх Тэргүүн хатагтай Мишель Обама (Michelle Obama) “Надад хийхийг хүссэн энгийн зүйлүүд олон байсан. Жишээ нь цонхоо онгойлгох” гэж нэгэн ярилцлагынхаа үеэр хэлжээ. Аюулгүй байдлын үүднээс Цагаан ордны цонхыг онгойлгож болдоггүй, машины цонхыг ч мөн адил. “Нэг удаа машиндаа явж байхдаа таван минут цонхоо онгойлгож үзсэн. Энгийн иргэнтэй адил эрх чөлөөг мэдэрч буй мэт санагдсан” гэж Мишель ярьсан байна.
9 Өрөөгөө цэвэрлэх
Ерөнхийлөгч өрөөгөө цэвэрлэж, ил захидал устгаж болдоггүй гэнэ. Зөвхөн аюулгүй албаныхан үүнийг шалгаж, эмхэлсний дараа цэвэрлэдэг юм байна.
10 Бүх зүйл хориотой бас биш
Хэдий нууц албаныхан Ерөнхийлөгчид зааж, зөвлөдөг ч тэд Ерөнхийлөгчийн захиргаан дор, түүнд л үйлчлэх ёстой. Тиймээс Ерөнхийлөгч үнэхээр машин баримаар байгаа тохиолдолд нууц албаныхан түүнийг нь зөвшөөрч хариуд нь харуул, хамгаалалтаа чангатгах л ёстой. Ерөнхийлөгчийг аюулгүй байлгах үүднээс л дээрх зүйлүүдийг хориглодог. Гэхдээ нөхцөл байдалд тааруулж ажиллах нь тэдний үүрэг юм.
Эх сурвалж: CAAK.MN
|