Марк Цукерберг албан тушаалаасаа ОГЦРОХ УУ?
2018 оны 6 сарын 28
Фейсбүүкийн томоохон хөрөнгө оруулагчид тус нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч М. Цукербергийг албан тушаалаас нь огцруулах хүсэлтэй байгаа гэнэ. Тэд түүний явуулж буй үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байгаа юм. Нийт гурван тэрбум ам.долларын хувьцаа эзэмшигчид нь түүнийг огцруулж, гүйцэтгэх захирлын албан тушаалд хараат бус хүн байлгахыг шаардаад байгаа талаар “Business Insider” сонинд онцолжээ.
Урьд нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхөд тус нийгмийн сүлжээг ашгласан, мөн “Cambridge Analytica” компани “Фейсбүүк”-ийн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хууль бусаар олж авсан зэрэг дуулиан гарч байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
59047
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс