CHANEL компани орлогоороо Gucci-г гүйцэж, Louis Vuitton-той эн зэрэгцжээ

2018 оны 6 сарын 25

Image result for chanel animation gif


Тансаг зах зээлийн тэргүүлэгчдийн нэг, Францын Chanel компани 108 жилийн түүхэнд анх удаа санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тус компанийн борлуултын орлого 2017 онд 11 хувиар өсөж, 9.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин үйл ажиллагааны ашиг нь 2.6, бэлэн мөнгөний нөөц нь 1.6 тэрбум ам.доллартай тэнцжээ. Ингэснээр Chanel компани дэлхийд орлогоороо тэргүүлэгч брендүүдийн нэг гэдгээ баталлаа. Өөрөөр хэлбэл тус компани орлогоороо Gucci-г гүйцээд зогсохгүй Louis Vuitton-той эн зэрэгцжээ.

Related image

Тус компанийн бүтээгдэхүүний эрэлт өссөнөөс гадна хөрөнгө оруулалтаа нэмсэн нь санхүүд эергээр нөлөөлснийг шинжээчид онцолж байна. Chanel компани өнгөрсөн онд маркетинг, зар сурталчилгаа, загварын шоу, олон улсын арга хэмжээ зохион байгуулах зардлаа 15 хувиар өсгөжээ.

Image result for chanel animation gif

Түүнчлэн тус компани бүх бизнесээ нэгтгэх зорилгоор Chanel Limited нэртэй шинэ холдинг компани байгуулснаа зарласан байна. Лондонд төвтэй тус компани нь 20 мянган ажилтантай юм. 

Image result for chanel animation gif

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58872
0 эможи

keyboard_arrow_up