М.Жексоны гутлыг дуудлагаар худалдана
2018 оны 5 сарын 30
Попын хаан агсан Майкл Жексон "Сарны алхалт" дуугаа 35 жилийн өмнө буюу 1983 оны тавдугаар сарын 16-нд анх тайзан дээр дуулсан билээ. Домогт дуучны “Сарны алхалт”-аа бүжиглэхдээ өмссөн гутлыг дуудлагаар худалдахаар болжээ. Майкл Жексон уг гутлыг "Billie Jean" тоглолтынхоо үеэр анх өмссөн байна. Энэхүү хар арьсан гутлыг попын хаанд зориулан урласан гэнэ. Дуудлага худалдааг Лос-Анжелесийн “Хилтон” зочид буудалд зохион байгуулах юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, дуучин Майкл Жексон амьд ахуйдаа бүжиг дэглээч, бүжигчин Лестер Вилсон энэ гутлаа бэлэглэсэн түүхтэй аж. Гутлыг 10 мянган ам.доллараас эхлэн дуудах юм байна.
Эх сурвалж: UNEN.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
57922
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс