Нью Йорк хотыг тэнгэрээс: 12К НЯГТРАЛТАЙ БИЧЛЭГ

2018 оны 5 сарын 24

Өнөөдрийн байдлаар 8К телевизор гэдэг ахуйн хэрэглээний хамгийн дэвшилтэт технологи байна. Харин зураглаач Фил Холланд Нью Йорк хотын бичлэгийг 12К нягтралтайгаар бичжээ. Тэрээр RED Weapon Monstro 8K VistaVision камераас гурвыг ашиглан 12К нягтралтай, 48 кадрын хурдтай, кадр бүр нь 100 мегапикселтэй тэнцэх бичлэг хийсэн аж.

Холланд “Monstro-ийн өнгөний ялгарал, алслал, сүүдэрлэл гээд бүх зүйл нь төгс учраас уран бүтээлийн хувьд тун гайхалтай болсон. Ялангуяа гэрэл багатай болон шөнийн зураглал авахад хамгийн үзэсгэлэнтэй” гэжээ.

Харин дурангийн хувьд тэрээр Токина Т1,5-тай 35 мм-ийн дуран ашигласан юм байна. Ийм өндөр нягтралтай гурван камер зэрэг ашиглан, нисдэг тэрэгнээс бичлэг хийсэн учраас K1 Hammerhead хэмээх зургаан тэнхлэгт тогтворжуулагч ашиглажээ.

Төгсгөлд нь гурван дүрсээ нэгтгэж, нэг том бичлэг болгохын тулд RED-ийн Jetpack SDI модулиар холбож байгаад бичлэгээ хийснээр программ дээр нэгтгэх боломжтой болсон аж. Ингээд эцсийн бүтээл нь 12К нягтралтай 1.9:1 харьцаатай бичлэг болсон байна.

Гэхдээ ийм өндөр нягтралтай дүрсийг тоглуулах дэлгэц байхгүй учраас Холланд хэмжээг нь 8К болгон бууруулж, интернетэд байршуулжээ. Харин Youtube дээрээс үзэхдээ та мөн л 8К нягтралтайгаар нь үзэх боломж хомс учраас хэрвээ аз байвал 4К эсвэл 5К нягтралтайгаар нь үзэж чадах юм.

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57708
0 эможи

keyboard_arrow_up