Хуримын зочдод өгсөн бэлгийг цахимаар зараад эхэлжээ

2018 оны 5 сарын 22

Их Британийн энэ жилийн хамгийн том үйл явдал болох Хунтайж Харри болон Меган Маркл нарын хурим өнгөрсөн бямба гарагт болж өнгөрсөн билээ. Гэтэл Виндзорын ордонд болсон хуримын ёслолын ажиллагаанд уригдан ирсэн зочдод өгсөн бэлэг хэдийн цахим хуудсуудаар зарагдаад эхэлжээ.

Цахим худалдааны eBay хуудсанд 9 уут бэлэг зарагдаж байгаагаас зарим нэгийнх нь үнэ 1000 фунт стерлингд хүрсэн байна. Язгууртны хуримын зочдод өгсөн бэлэгнээс зарж буй нэгэн хэрэглэгч, “Хатан хааны гэр бүлийн түүхийн нэгээхэн хэсгийн эзэн болох цорын ганц боломжоо бүү алдаарай.” хэмээн бичжээ. 

 

Хуримаа хийж буй хосын нэрний эхний үсэг буюу HM гэж бичсэн даавуун ууттай бэлгийг 2640 зочин авсан аж. Эдгээр зочид хуримын өдөр Виндзорын ордонд уригдсан ч сүмд болсон хуримын ёслолд оролцоогүй юм. Тэдний дотор 100 сурагч, Харри болон Меган нарын хамтран ажилладаг сайн дурын болон буяны байгууллагуудын 200 ажилтан, Виндзорын 610 оршин суугч, Хатан хааны ордон болон эдлэн газарт ажилладаг 530 ажилтан багтсан аж. 

Зочдод өгсөн бэлгэнд: 

  • Хуримын тухай танилцуулга
  • Жигнэмэг
  • Шоколадан зоос
  • Цэвэр ус
  • Хөргөгчний соронз
  • Виндзорын ордны бэлэг дурсгалын дэлгүүрээс 20 хувийн хөнгөлөлттэй худалдан авах эрхийн бичиг зэрэг багтсан аж.

Харин Сассэксийн гүн болон гүнгийн авхайн хуримын ёслолд жүжигчин Жорж Клүүни гэргий Амалын хамт, Дэвид болон Виктория Бэкхэм зэрэг олны танил эрхмүүд болон сүйт залуу болон сүйт бүсгүйн гэр бүл, ойр дотны 600 хүн оролцсон юм.

 

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
3
angry an post
57601
5 эможи

keyboard_arrow_up